НӨАТ-ын шинэчилсэн хууль оны эхнээс хэрэгжсэн. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш долоо дахь удаагийн тохирлыг явуулаад байгаа. Энэ хооронд иргэд багагүй хэмжээний мөнгийг сугалаагаар хожоод байгаа билээ. Хамгийн сүүлийн буюу өчигдөр явагдсан сугалаагаар 400 сая төгрөгийн супер азтан нэг тодроод байгаа юм.
Тэгвэл уг мэдээтэй зэрэгцэн иргэдээс зарим нэг саналыг гаргаж, НӨАТ-ын системийн урамшуулал олгох тогтолцоог шүүмжилж байна. Учир нь НӨАТ-ын шинэ хуулийг хэрэгжүүлэх явцдаа сугалаагаар урамшуулал олгох нь иргэдийн амьжиргаанд бодит дэмжлэг болно хэмээн албаныхан хэлж байсан. Гэвч ганц, хоёрхон хүнд аз таарч 400 сая төгрөг хожиж байхад 20 мянган төгрөг ч хожоогүй иргэд олон байгаа.
Харин НӨАТ-ын сугалааны тухай нэмэж мэдээллэхэд өнөөдрийн байдлаар долоон удаагийн сугалаа зохион байгуулж 70,470 азтан тодорсон хэдий ч гуравдугаар сарын 9-ний байдлаар 5,942 азтан баримтаа бүртгүүлэн баталгаажуулж, хонжвороо авчээ.
Сэтгэгдэл ( 7 )
үүнийг харах эсэхийг мэдэхгүй ч саналаа бичье гэж бодлоо. Хэрэв хүмүүсийг баримтаа авдаг болгох түүнийгээ хурдан шивдэг болгое мөнгө сугалаагаар урамшуулья гэж байгаа бол шивсэн баримтуудын хүрээнд л сугалаагаа явуулдаг болох хэрэгтэй.
Ер нь дээд тал нь 60000000 л байхад болиишд.
МОНГОЛЧУУД ИХ АТААРХУЙ АМИА ХИЧЭЭСЭН ХҮМҮҮС ЮМ АА, ХЭН НЭГ НЬ АЗТАЙ БАЙХАД БАЯРТАЙ БАЙНА. ХАРИН ТӨРИЙН ЗҮГЭЭС АРД ИРГЭДИЙГ СУГЛАА МАЯГААР УРАМШУУЛАЛ ЯВУУЛЖ БАЙГАА НЬ БУРУУ САНАГДАЖ БАЙНА
хожсон хүнийг ил тодоор зарлах хэрэгтэй байна . Хэн хожсон нь тодорхойгүй байна .
Hotiin zahiin irged baina.Hetsyy amidraltai.Ted ingej shivj oryylj chadah yy?
Яг үнэн бүр дөрөв биш дөчин хүнд хуваагаад өгсөн бол арай дээр бүр үнэмшилтэй болох байлаа.Мүүнээр амьсгалж байгаа энэ үед ард түмний санаа бодлыг өөр тийш хандуулж байгаа башир арга.
ene shal xudlaa yumaa. ariin xaalgaar 400 saya.