Зуслангийн газар өмчлүүлэх ажил эхлэхэд цөөхөн хоног үлдлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 21

Засгийн газраас иргэдийн газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд үнэгүй өмчлүүлэх ажил явагдаж байгаа билээ. Үүний нэг хэсэг болох зуслангийн бүсийн газрыг өмчлүүлэх ажил тун удахгүй эхлэх гэж байна. Төлөвлөлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Шарга морьтын ам, Чингэлтэй дүүргийн Жигжидийн зуслангийн аманд газар өмчлөлийн ажлыг эхлүүлэхээр суурин болон хээрийн судалгаа хийж, бэлтгэл ажлыг хангаад байгаа бөгөөд газар өмчлүүлэх ажлыг ирэх 4-р сард багтаан эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Тиймээс иргэдийг зуслангийн газраа өмчлөхөд шаардлагатай бичиг баримтыг бэлдэж байхыг албаны хүмүүс сануулж байна.

Энэ онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан 72, он дамжин хэрэгжихээр төлөвлөсөн 27, нийт 99 ажлын жагсаалт гаргаснаас 40 ажлын зураг төслийг боловсруулан хянаж, суурин судалгааг хийгээд байгаа аж. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top