Сүүлийн үед жүжигчин М.Баярмагнайг чадварлаг жүжигчнээс гадна сайн “залилагч” хэмээх мэдээлэл гараад буй. Тодруулбал нутгийн дүүгээсээ их хэмжээний мөнгө аваад эргүүлэн төлөлгүй хоёр жил болсонд зээлдүүлэгч этгээд шүүхэд ханджээ. Эл хэргийг саяхан Хан-Уул дүүргийн тойргийн шүүхэд хэлэлцсэн бөгөөд анхан шатны шүүхээс М.Баярмагнайг иргэн Д.Цогтбаатараас авсан 100 сая төгрөгийн эргүүлэн төлж, хохирлыг нь барагдуул гэсэн шийдвэр гарчээ. Гэсэн ч одоогоор жүжигчин залуу ямар нэгэн хэмжээгээр мөнгө төлж барагдуулаагүй байгаа аж. Түүгээр ч барахгүй давж заалдах шатны шүүхэд хандахаар гэж зэхэж байгаа сурагтай.
Харин хайртай жүжигчинээ бусдыг залилсан тухай мэдээллийг сонссон үзэгч фэнүүд нь “Бид бүгд сайхан амьдрахыг хүсдэг. Гэвч бусдыг залилж биш шүү Баярмагнай” гэх зэмлэлийг мөн л цахим ертөнцөөр дамжуулан өгөөд байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Заалдах юмгүй төлсөн нь дээр дээ