Хаврын дунд цагаагчин туулай сарын Зургаан цагаан мэнгэтэй Хөх луу өдөр. Буд гараг
Үс засуулбал: Өлзийтэй сайн
Малын үс ноос авахад: Эзэн хүндээ сайн.
Суудал: Гал
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Од: Харцага
Наран ургах, шингэх: 06:55 - 19:00
Өдрийн өнгө: Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахайболой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Сар хиртэнэ. ( Зүүн аймгуудаар тод илэрнэ. ) Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
Сэтгэгдэл ( 0 )