ММС зээлээ төлөх чадваргүй болсноо зарлав

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 23

“Mongolian Mining Corporation”-ийн зээлжих зэрэглэл өнгөрсөн оноос тасралтгүй буурсаар байсан билээ. Тус компанийн өнөөдрийн нөхцөл байдалтай холбоотойгоор зээлийн төлбөрөө хийж чадахгүй болсон талаар мэдээлэл сүүлийн үед гарах болсон. 

Тэгвэл тус компани "Industrial and Commercial Bank of China"-аас авсан зээл болон 600 сая ам.долларын бондын хүүгийн төлбөрийг цаг хугацаанд нь барагдуулах боломжгүй болсон гэдгээ албан ёсоор зарлалаа.

“Mongolian Mining Corporation” компанийн хувьд зээлдүүлэгч нартайгаа зээлийн нөхцөлийг эргэн харж, төлбөрийн хугацааг хойшлуулах талаар яриа хэлэлцээр хийж байгаа билээ. Гэвч ямар нэгэн тохиролцоонд хараахан хүрээгүй байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.123.220) 2016 оны 03 сарын 25

Дотоодын жижиг ААН уудийн орииг огоочээ

0  |  0
Top