Өдрийн өнгө

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 24
Хаврын дунд цагаагчин туулай сарын Таван шар мэнгэтэй Хөхөгчин могой өдөр. Бархасбадь гараг

Үс засуулбал: Өвчин ирнэ

Малын үс ноос авахад: Өнгө зүс төгөлдөр.

Суудал: Шороо

Барилдлага: Хотол чуулган

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Од: Тугчин

Наран ургах, шингэх: 06:52 - 19:02

Өдрийн өнгө: Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top