”Дэлхийн гутлын экспо 2016” тун удахгүй

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 30

Цаг агаар дулаарч хаврын сайхан өдрүүдтэй золгож хүн малын зоо тэнийж хөнгөн нимгэн хувцаслах боломжтой болж эхэлж буй энэ өдрүүдэд сошайл ертөнцөд нэгэн арга хэмжээний зар сурталчилгаа 11,000 гаруй нийслэлчүүдийг дагуулж өдөр өдрөөр хэдэн зуун хүмүүс нэмэгдэж 2016 оны 4-р сарын 2,3-ны өдрүүдэд Хүннү Моллыг зорихоор хүлээж байгаа харагдана. Энэхүү анхааралт татахуйц зар сурталчилгааг үзэхэд  дэлхийн өнцөг бүрээс ирсэн монголд худалдаалагдаж буй гутал, цүнх нэг дор төвлөрч хямдрал урамшуулал, 1000 төгрөгийн Шинэ гутал хожих сугалаа, 99 төгрөгөөс эхлэн дуудах брэнд гутлын дуудлага худалдаа зэрэг олон сонирхолтой боломжуудыг нэг дор нэгтгэсэн бүх насныханы гутал цүнхний үзэсгэлэн худалдаа болон хавар намрын бэлэн хувцас, оймс зэрэг бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болох тухай сайтар мэдээлэлтэй боллоо. Сэтгүүлч миний бие хүртэл тус үзэсгэлэн худалдааг зорьж энэ хаврын гутал, хувцасаа бэлтгэхээр хүлээхээр боллоо. Үзэсгэлэн худалдаанд  8044-1800 утсаар холбоо барьж оролцох боломжтой юм байна шүү.

Дашрамд хэлэхэд, үзэсгэлэн худалдаанд Монголд гутлын үйлдвэрлэл, Худалдаа эрхлэж бүх байгууллагууд, брэндүүд оролцоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top