Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation”-ийн хувьцаа лхагва гарагт 19.5 хувиар өссөн байна. Тус корпораци хуваарийн дагуу гуравдугаар сарын 29-нд барагдуулах ёстой байсан бондын хүүгийн төлбөр болох 26 сая ам.долларыг төлж барагдуулаагүй гэж мягмар гарагт мэдээлсэн юм. Тус компани 2017 онд эргэн төлөгдөх 600 сая ам.долларын хүүгийн төлбөр болох 26.6 сая ам.долларыг лхагва гарагт барагдуулах ёстой байсан ч төлбөрөө хийж чадаагүйгээс гадна, төлбөрийн хугацааг хойшлуулах болон бусад асуудлаар бонд эзэмшигчидтэй хэлцэлд хүрч чадаагүй тухайгаа Хонгконгийн Хөрөнгийн биржид мэдээлжээ. Гэхдээ бонд эзэмшигчдийн хороонд зээлийг хойшлуулах гэрээ байгуулах саналыг тавьсан аж. Энэ нь зах зээлд эерэг хүлээлтийг бий болгоод байна. Түүнчлэн “Mongolian Mining Corporation”-ийн Гүйцэтгэх захирал бонд эзэмшигчид болон зээл олгогч банкнуудтай тохиролцоонд хүрч чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Dampuurah gej bgaa kompani huvitsaa yahaaraa usdug ym hudlaa ym bichih ymaa