Хэн нэгэн гүзээтэй эрхмийг энд хэлсэнгүй. Хээлтэй гүү гэж дуулснаас хээлтэй эр гэж дуулаагүй уншигч авхай хэнийг хэлэв гэж гайхаж буй биз ээ. Хээл гэдэг олон утгатай. Хээл хахууль гэдэг нэг утга байна. Хээлтэх гэж удаах утга байна. Ямартай ч аль нэг утгыг нь таширлуулан Ширнэнбандийн Адьшаа гэх эрхмийн тухай энд өгүүлэх гэсэн юм.
Энэ хүн ирэх сонгуульд Ховдод нэр дэвшихээр горилж буй. Их л эртнээс бэлтгэл базааж, сонгогчдод таалагдах гэж чармайж байгаа. Гэвч түүнд сайн алдарын хажуугаар муу нэр цуу олон. “Бичигтийн боомтоос төрсөн тэрбумтан” хэмээн олноо цоллогдож, Ганц худагийн шоронд 60 хоног саатаад гарсан зартай. Ер нь түүний байнга өөрийнхөө нэртэй хамт тээж явдаг зүйл бол хээл хахууль.
Мань эр хэзээний л хээл хахуулийн хэрэгт дам болон шуудаар холбогдчихсон тууж явдаг. Гаалийн ерөнхий газрын Эрсдэлийн удирдлага, хяналт шалгалтын хэлтсийн дарга хийж байснаас өөр тэр гээд нэрлэчих хувийн бизнес, компанигүй хүн гэнэт л дэлхий даахааргүй тэрбумтан болчихсон учраас олны хардах нь аргагүй. Оргүй ч биш байх гэж жиг жуг хийлцдэг ч байх. Түүний нэр дээр данстай ганцхан компани байдаг нь “Гранд мэд” эмнэлэг. Тэрээр энэ талаараа өөрөө нэг тийм үл ойшоосон тайлбар хэлдэг. “Би ч тийм том бизнесмэн биш. Эмнэлгийн бизнес эрхэлдэг. Өөрийгөө болгочих хэмжээний, илүү гарсныг нь нийгмийн сайн сайхны төлөө зориулчих дайны” гэж. Аархуу хүний үг мөн биз.
Уг нь бол бизнесийн угшил түүнд бий нь бий. УИХ-ын гишүүн, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, “Шунхлай” группын босс Г.Батхүү, “Монгол глобал”-ын Б.Ганбаяр нартай зэрэгцээд ганзагын наймаа хийж байсан юм билээ. Гэвч ганзагаас олоогүй их хөрөнгийг гаалиас тэр олсон бололтой байдаг юм. Ер нь төрөөс төрсөн тэрбумтан гэх хэллэгийн анхны иш дүр нь түүнийг гэж үзэх нэгэн ч байдаг. Ямартай ч тэрээр өнөөдрийг хүртэл их хөрөнгө хуримтлуулж чадсан хэдий ч сайн нэрийг хараахан хурааж амжаагүй байна. Ш.Адьшаа өөрийн санаачилгаар Ховд аймгийн төвд Ганданпунцагчойлон хийд, 108 суваргыг барьж байгуулсан нь сүсэгтэн олны санаанд нийцсэн ажил болсон гэдэг. Нутаг орондоо гар татдаггүй гэх түүний бэл бэнчингийн эх үүсвэр л олонд эргэлзээ төрүүлдэг. Ямар бизнес эрхэлдэг нь олон нийтэд төдийлөн ил болоогүй атал Монголын толгой баячуудын дунд нэр бичигддэг нь хардах гол үндэслэл болдог ч байж мэднэ.
Гаалийн Х.Баатарын хахууль авсан хэрэг шалгагдаж, нийгэмд дуулиан шуугиан болж байхад нэгэн нэр байнга хамт дуулдаж байсан нь Ш.Адьшаа. Гэвч Х.Баатар хахууль авсан хэрэгтээ найман жилийн хорих ял сонсож, харин мань Ш.Адьшаа хэргээс сугараад үлдсэн. Өөрөө бол “Мөрдөнд сууж шалгуулаад үнэн мөнөө тогтоолгоод гарч ирсэн. Энэ дуулианаар миний барцад арилсан” гэж хэлжээ. Гэтэл үнэндээ энэ нь түүний мөнхийн барцад байжээ. Хээл хахууль авсан нь нотлогдоогүй ч олон нийт түүнийг төрөөс төрсөн тэрбумтан, гаалийн авлигаар хөлжсөн гэдэг хардлагын тамгыг нэрэн дээр нь нэгэнт дарчихсан байлаа.
Ш.Адьшаа улмаар улс төрийн эрх мэдэлд хүрэхийг илэрхий санаархаж эхэлсэн нь магадгүй төрийн хаялга, эрх мэдлийн амтыг мэдэрсний дараахь санаархал ч байж мэднэ. Тэрээр сонгуульд нэр дэвшихийн тулд ихээхэн чармайлж гаргаж буй гэдэг. Дөрвөн жилийн өмнө ховдчууд түүнд итгэл үзүүлээгүй. Тэр уг нь МАН-ын хүн. Харамсалтай нь, нам нь түүнд 2012 оны сонгуульд нэр дэвших эрх өгсөнгүй. Намдаа гологдсон гэсэн үг л дээ. Ингээд бие даан нэр дэвшээд, сонгуульд ялагджээ. Гэхдээ энэ түүхийг тэр өөрөөр тайлбарладаг. Уг нь илт давуу ялсан атал авсан саналаа луйвардуулчихсан гэж ярьдаг. Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөлгүй хэрүүл зарга үүсгэж хэсэг явсан ч амжилт олоогүй. Үүнийг унасан бөхийн тайлбар биз ээ гээд орхих нь зөв байх. Ялагдсаныхаа дараа тэрээр эрх баригч болсон АН-д элссэн билээ. Тиймээс түүнийг улс төрийн үзэл баримтлал, тууштай байдлыг эрхэмлэдэг хүн гэхээсээ илүүтэй эрх мэдлийн жим дагаж явдаг нэгэн гэж дүгнэж болмоор . Түүнд эрх мэдэл юу юунаас илүү хэрэгтэй байгаа нь илэрхий. Үүнд ямар нэгэн учир шалтгаан байгаа. Хэрвээ тэр АН-д элсээгүй, МАН-ын гишүүн хэвээрээ байсан бол АТГ түүний хэргийг сөхөн шалгаж ч магадгүй байсан байж болно. Ш.Адьшаагийн хувьд одоо ч тэр аюул занал бүр холдчихоогүй байна. Хээл хахуулийн хэргийн хэн ч, ямраар ч сэргээн шалгаж мэдэх учраас түүнд айх шалтгаан бий. Ийм нөхцөлд түүнд УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдал л аврал байж мэднэ. Авлигатай тэмцэх газраас түүнийг овоо хараандаа байнга байлгадаг юм болов уу гэсэн хардлага бас төрдөг.
Түүнийг хээл тээсэн эр гэж дэмий ч нэг хэлчихсэнгүй. Тэр үргэлж л хэл ам, хээл хахуульд орооцолдчихсон явдаг учраас байнга тээж явдаг гэх утгыг дагалдуулсан нь энэ. Өөрийн танил талыг ашиглан улсын хилээр олон мянган тонн ноолуур татваргүйгээр гаргасан хэрэгт байцаагдаж байсан тухай ч дуулддаг. Их хэмжээний мөнгөн барьцаа төлж гадуур шалгагдаж байгаад тухайн хэрэг замхарсан сураг бий. Гэтэл саяхан нэг том дуулиан дэгдсэн нь мань эр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын авлигын хэрэгт бас нэр холбогдчихсон явж байв. Мөнөөх алдарт 500 сая төгрөгийг Г.Шийлэгдамбад өгсөн гэх хэргийн цаад эзэн нь Ш.Адьшаа байх магадлалтай гэсэн мэдээлэл гарсан юм. Монгол Японы хамтарсан “Улаанбаатар мед” эмнэлгийг нийслэлд байгуулсан учраас Эрүүл мэнд, спортын сайдтай холбогдох шалтаг, шалтгаан түүнд байж болно. Ямар нэг сэжиг, сэжим байсан учраас л холбогдуулан шалгасан нь мэдээж болов уу. Авлигын дуулианд мэдээж олон хүн холбогддог, гэвч Ш.Адьшаа шиг дахин дахин холбогддог нь үгүй. Энд хэзээний л хээлтчихсэн явдаг гэх агуулгыг хэзээний л хээл хахуульд холбогдчихдог гэдэгтэй дүйцүүлж адилтгалаа. Ш.Адьшаа бол хөрөнгөтэй ч эр, хөөтэй ч эр. Бас хээлтэй эр.
Муу нэрийг хусаад ч арилдаггүй. Харин хээлийг бол хаяж болдог. Тэрээр тун удахгүй хээл хаяж, улс төрд шинэ хүн мэт тодрон гарахыг үгүйсгэхгүй. Түүний талаар ерөнхий зураглал, төсөөлөл ийм байна. Дараагийн удаа энэ зургаа улам лавшруулж, тодотгож, үнэнийг хатуу хэлэхээс няцахгүйгээр дахин өгүүлэх болно.
Д.Ирээдүй
Сэтгэгдэл ( 21 )
Hovdinhuu tuluu yu hiij yaaj ajillasnig n ta nar medkv baij iim hov jiv bichihee bolichooch. Hiisen yumtai heleh vgrei hvn shvv.
ийм бж болохгүй ээ
Hun chanargui hugiin hulgaich
Hun doromjilj bivhihee bolih heregtei.ene MAN in zahialgatai hudal medeelel bn.hun gutgeh huulitai gdgig meddeggui mal yum bn daa daanch teneg mal bn daa.
Гааль чинь төрийн байгууллага бишүү.Гаалиас тарсөн тэрбумтангийн хамгийн сонгодог жишээ бол Адьшаа.Өмнөговийн гаальд хамгийн шуналтай хамгийн шударга хамгийн шуурхай авлига авдаг хүн Адьшаагаас өөр хэн ч байгаагүй.хэд хоноод л авлигалд авсан мөнгийг нь Ховдын 2залуу ланд машинаар хотруу зөөдөг байсныг тэр үеийн арьс нэхий түүхий эдийн чэнж нар мэдэнэ дээ
Unegen zalitai, hun ashiglahdaa- bas hereggui geed hayahdaa mergeshsen hun dee.
Барах уу та нар. Адьшаа буянтай эр. Ядарсан зvдэрсэнд тустай олонтой эр
Ene adishaas uvurhangain tuuhii ediinhen ardud andahgui dee. Umnugoviiin gaalid jinhene avilgal tsugluulj yavsan dusliig uuriin nam MAHN daa ugch bsan um. Ene gaaliin ajild ni odooUHtsetsiin Sugar oruulj ugsun um. Turuus tursun terbumtan gedeg hun ene dee, hovdchuud min iim burhan tsarailsan luivarching sonsoj yostoi bolohgui ter nd orvol Battsogtool songooroi
Адьшаагийн ар тал нь нэг ангийн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч асан Батдэлгэр, Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын дарга асан Үнэнбат, МУ-ын Ерөнхийлөгчийн ТГ-ын дарга Цагаан нар шүү дээ. Адьшааг сүхээр цохьсон ч унахгүй
[-X :-q :-q :))
[-X :-q :-q :))
Гранд мэд эмнэлэг нь хаана байдаг юм бол
АН нэг иймэрхүү хүтүүсийн цуглуулга болжээ гэж.
Ene hun uneheer turiin undur alban tushaal hashih es surthuun bh uu. Ard tumen mini zuv songolt hiigeesei gej l zalbirhaas
muu yavdaltai humuusiin talaar bishij bgaa ne seremjluuleg gej oilgoj bna.Gaali gedeg ikh ailiig busnyulsan hunii neg.shadaj bgaa umand arga baihgui gedeg uls.uneheer aimaar
jinhene tom gardaa