Ж.Равдандоржийг авлигын хэргээр баривчилжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 04

Өнгөрсөн долоо хоногт Барилга хот, байгуулалтын Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэнг АТГ-аас саатуулсан. Түүний хамт тус яамны нэр бүхий хоёр хүнийг баривчилсан гэх мэдээлэл байна.

Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Ж.Равдандоржийг АТГ-аас баривчилжээ.

Түүнийг тус газрын захирлаар ажиллаж байхдаа онц их хэмжээний авлига авсан гэх үндэслэлээр саатуулсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр ТӨХ-ноос “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийн даргын ажлаа өгөх үед нь шалгалт хийхэд 600 гаруй сая төгрөгний алдагдалтай байжээ. Тэрээр тус албыг хаших үедээ хоёр компанийн захирлаас авлига авсан байж болзошгүй хэмээн ийн шалгагдах болсон аж.

Ж.Равдандоржийг өнгөрсөн оны тавдугаар сарын 20-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Түүнийг ажлаасаа чөлөөгдсөний дараа тамга, гэрчилгээгээ авч зугтсан гэх мэдээлэл цацагдаж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top