“Mongolian Mining” тоног, төхөөрөмжийн үзэсгэлэн яармаг зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн арга хэмжээ “Оюу Толгой”-ийн далд уурхай, "Цагаан Суварга"-ын бүтээн байгуулалт болон Багануур, Шивээ-Овоогийн өргөтгөл зэрэг салбарын хэмжээнд олон жил хүлээгдсэн, томоохон бүтээн байгуулалтуудын өмнө болж байгаагаараа онцлог юм. Тиймээс эдгээр компаниуд үзэсгэлэнгийн эхний өдөр худалдан авалтад баримталдаг бодлого болон ханган нийлүүлэгч нарт тавьдаг шаардлагынхаа талаар танилцуулга хийлээ. Харин шинэ ханган нийлүүлэгчдийн ихэнх нь далд уурхайд зориулсан бүтээгдэхүүн танилцуулжээ. Энэ жилийн хувьд 120 орчим байгууллага оролцож байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )