Улсын хэмжээнд хоёр аймгийн 13 сум “Цагаан зуд”-тай байгааг ОБЕГ-аас мэдээллээ. Үүнээс үүдээд малын хорогдол их байгааг албаныхан хэлж байна. Тухайлбал өнөөдрийн байдлаар нийт малын хорогдол 858153 буюу оны нийт малын 1.5 хувийг эзэлж байна. Үүнээс Сүхбаатар (137177), Увс (135832), Архангай (98277), Завхан (84604), Баянхонгор (80646) аймагт хамгийн олон мал хорогдсон байна. Харин мал төллөлтийн хувьд харьцангуй хэвийн байгаа гэнэ. Улсын хэмжээнд 7.783.087 эх мал төллөж, 7.625.285 төл хүлээн авчээ. 24799 ботго, 36815 унага, 164922 тугал, 3.966.767 хурга, 3.431.982 ишиг бойжиж, төл бойжилт 98 хувьтай байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )