10 хувийн зээлд Хэнтийчүүд түлхүү хамрагджээ

Админ | Zindaa.mn
2016 оны 04 сарын 14

Малчны фермерийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас “Сайн малчин” болон “Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк өнгөрсөн сарын 15-наас малчдад 10 хувийн зээлийг олгож эхэлсэн байна. Тэгвэл дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар нийт 5053 малчинд 18.2 тэрбум төгрөгийн зээлийг 10 хувийн хүүтэй олгоод байна. Малчид 10 хувийн зээлд хамрагдахдаа эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдах, малаа тарилгад оруулах, Төрийн банкинд малчны данстай байх шаардлагатай ажээ. Мөн малчид малчны 18 хувийн хүүтэй зээлээ төлж дуусаад дээрх шалгуурыг хангаж байвал 10 хувийн зээлд хамрагдах бүрэн боломжтой юм байна. Энэ хугацаанд нийт 5772 малчин энэ хөтөлбөрт хамрагдаж, 10 хувийн хүүтэй зээл авах хүсэлт гаргасан талаар Монголбанкнаас мэдээллээ. Одоогийн байдлаар Хэнтий аймгийн малчид 10 хувийн зээлд цөөнгүй хамрагдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top