Хэнтий аймгийн Бор-Өндөрт газрын тос боловсруулах үйлдвэр барих Засгийн газрын тогтоол гарсан билээ. Тэгвэл хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулахаар тендер зарласан гэдгийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат "Сайдын цаг"-т оролцохдоо хэллээ. Сонгон шалгаруулалтад Монгол-Канадын хамтарсан консорциум СРР-МАХ консорциум (Монгол-Хятадын хамтарсан)Монгол-Хятадын хамтарсан консорциум
Ай Эс Эн /ISN/ (Монгол-Английн хамтарсан консорциум) гэсэн дөрвөн байгууллага материалаа ирүүлжээ. Одоо сонгон шалгаруулалтын ажил үргэлжилж буй аж.
Мөн үйлдвэрийн нефть дамжуулах хоолойг концессын гэрээгээр барих ажлыг зохион байгуулах ажлын хэсэг гарчээ. Ажлын хэсэг бэлтгэлийг хангаж, ойрын хугацаанд Дорнод аймгаас Хэнтийн Бор-Өндөр хүртэл 540 км нефтийн хоолой дамжуулах ажлын тендерийг зарлах юм байна
Сэтгэгдэл ( 1 )
жүжигчид сонгуулын хошин шогоо эхэллээ