Оюутолгой 2 сая тонн баяжмал экспортод гаргажээ

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 21

“Оюу толгой” компани 2016 оны эхний улирлын үйлдвэрлэлийн тайлангаа өчигдөр танилцууллаа. Энэ оны нэгдүгээр улиралд баяжуулах үйлдвэрт боловсруулсан хүдрийн хэмжээ өмнөх улирлаас 3.1 хувиар өсч улирлын дүнгээр өдөрт дунджаар 106,000 орчим мянган тонн хүдэр боловсруулав. Энэ улиралд боловсруулсан хүдрийн хэмжээ, хүдэр дэх зэсийн агуулга нэмэгдсэнтэй уялдан баяжмалын үйлдвэрлэл өссөн. Баяжмал дахь зэсийн хэмжээ өмнөх улирлаас 0.5 хувь нэмэгдэж, улирлын дээд түвшинд хүрчээ. Харин урьдчилан тооцоолж байсанчлан, алтны үйлдвэрлэл өмнөх улирлаас 30 орчим хувиар буурсан байна. Энэ нь нь хүдэр дэх алтны агуулга болон ил уурхайн  хоёрдугаар үе шатны олборлолт дуусах дөхөж буйтай холбоотой гэнэ.

Тус компани алтны өндөр агуулга бүхий ил уурхайн  хоёрдугаар үе шатны олборлолтыг эн энэ оны хоёрдугаар улиралд дуусгах төлөвтэй байгаа тул “Туркойз Хилл” компани 2016 онд 210,000–260,000 унц баяжмал дах алт үйлдвэрлэх төлвөө 255,000 – 285,000 унц алт болгон нэмэгдүүлжээ “Туркойз хилл” компани энэ онд “Оюу толгой”-гоос 175,000 – 195,000 тонн баяжмал дах зэс үйлдвэрлэх төлвөө хэвээр хадгалж байна гэж мэдээлэв.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (182.160.33.182) 2016 оны 04 сарын 30

Энэ нь Монголд ямар ашигтай юм бол доо. Уг нь ард түмэн баяжих тухай яриад, 20000 хувьсагчтай тэгшитгэл яриад элийрээд байсан нөхөд. Одоо энэ баялаг маань эрхбиш Монголын өрийг төлөх байлгүй.

0  |  0
Зочин (182.160.33.182) 2016 оны 04 сарын 30

Энэ нь Монголд ямар ашигтай юм бол доо. Уг нь ард түмэн баяжих тухай яриад, 20000 хувьсагчтай тэгшитгэл яриад элийрээд байсан нөхөд. Одоо энэ баялаг маань эрхбиш Монголын өрийг төлөх байлгүй.

0  |  0
zochin(103.26.194.26) 2016 оны 04 сарын 25

uch tuchnuunuur ni olborlood gargaad bdag mongol oron ard tumend maani yu oldov mongoliin bankaar hichneen dollar damjiv buu med

0  |  0
Өвгөн(150.129.142.242) 2016 оны 04 сарын 23

23,6 сая тн нийт нөөц 2 ,0 сая тонн нь гарчихжээ. Одоо аравхан жилийн дараа дуусна.2037 он хүрэх үү!!!!!!Mонголчуудаа.

0  |  0
Top