Өнгөрсөн долоо хоногт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Уул багийн “Жаргалантын-Энгэр” гэдэг газар гарсан хээрийн түймэр тус аймгийн Булган сум, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт тархан шатжээ.
Уг хээрийн түймрийн үеэр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн “Тэмээн толгой” гэдэг газар мотоциклтой зорчиж явсан 4 иргэн хайрагдан түлэгдсэн байна. Иргэн М /25 настай, эрэгтэй/ хайрагдан түлэгдсэнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 10-15 настай 2 хүүхэд, 1 том хүн нийт 3 хүн түймэрт өртөж нас барсан бөгөөд одоогоор нэр, нас нь тодорхойгүй байгаа аж.
А.Чимгээ
Сэтгэгдэл ( 0 )