Хэдий тэжээллэг хоол идэж, дасгал хийдэг ч гэсэн хэрэв бүтэн нойроо авч чадахгүй бол маш их ядарч, өвчин эмгэг тусах магадлал өндөрсдөг. Судлаачид өдрийн цагаар богино хугацаагаар дуг хийвэл дараах гайхалтай 5 тустай болохыг олж тогтоожээ.
Заримдаа өдрийн цагаар унтахыг "гоо үзэсгэлэнгийн унталт /beauty sleep/" гэж нэрлэдэг. Учир нь энэ үеэр арьсны хуучин эсүүдийг сэргээх даавар идэвхитэй ажилладаг.
Судалгаагаар өдрийн цагаар дуг хийх нь оюуны болон биеийг чадавхыг сайжруулдаг болохыг тогтоосон. Хэрэв та биеийн хүчний ажил хийдэг бол дуг хийгээд сэрэхэд шинэ өглөө шиг л эрч хүчтэй байх болно. Судлаачид ингэхийн тулд 20-40 минут унтах нь хангалттай гэж зөвлөж байна.
Өдрийн цагаар унтах үед биеийн эсүүд өөрсдийгөө сэргээж эхэлдэг. Ямар нэгэн булчингийн гэмтэл зэргийг хурдан эдгээх даавар ихээр ялгаруулдаг.
Саяханы судалгаагаар өдрийн цагаар дуг хийх нь тархины үйл ажиллагаанд маш сайнаар нөлөөлдгийг тогтоожээ. Өдөр унтсанаар тархины богино санамжийн "хэсгийг" урт санамжийн "хэсэгт" хуваарилж "шинэ өрөө" гаргаж өгснөөр ой тогтоолт сайжирдаг болохыг тогтоожээ.
Дутуу нойртой байснаар идэх дуршлыг ихэсгэдэг лептин, гренлин дааврыг ихээр ялгаруулдаг. Ингэснээр өлсөөгүй байсан ч юм идмээр санагдаж эхэлдэг. Өдөр түр дуг хийвэл уг хоёр дааврыг хэвийн хэмжээнд нь байлгахад чухал нөлөөтэй.
Сэтгэгдэл ( 0 )