Мөнгөө хэрхэн арвижуулах вэ?

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 01

Мөнгө бидний асуудлыг шийдвэрлэж өгдөг ч мөнгө мөн ялгаагүй бидэнд асуудлыг авчирдаг. Гэсэн хэдий ч мөнгө өөрөө асуудал биш, харин мөнгөтэй харьцаж байгаа тухайн хүнд л бүх учир бий. Тиймээс юуны түрүүнд мөнгөтэй зөв хөрьцахын тулд мөнгөний тухай философио өөрчлөх нь зүйтэй. Үүний тулд мөнгө гэдэг үгийг оюун ухаанаасаа бүүр авч хаяад, түүний оронд ҮНЭ ЦЭНЭ гэдэг үгийг оюун ухаандаа суулгаж өгөх хэрэгтэй. Мөнгийг мөнгө чигээр нь авч үзэхийн оронд мөнгийг үнэ цэнэ гэдэг нүдээр харж, ойлгохыг хичээгээрэй.

1. Тооцоолох

 Мөнгөө хадгалах, арвижуулах арга бол сайтар тооцоолол юм. Тиймээс та сарын эхэнд энэ сард хэдэн төгрөгний зүйл худалдан авахаа тооцоолж, санхүүгийн тайлан гаргах хэрэгтэй. Сайтар тооцоолол танд тусаа үзүүлэх болно.

2. Өр тавих хэрэггүй
Хэрвээ та шаардлагатай биш бол битгий өр тавьж байгаарай. Мөнгө арвижахад хамгийн том саадыг өр бий болгодог.

3. Задгай мөнгийг бүү үр

 Бага нэгжтэй мөнгийг нэг саванд хийгээд хадгалж, бага багаар цуглуулах хэрэгтэй. Аль болох задгай мөнгийг үрэх байхыг хичээгээрэй.

4. Олон виза карттай байхаас зайлсхий

 Олон карт таныг будилуулах болно. Мөнгийг нэг дор цуглуулж байж арвиждаг гэдгийг санаарай.

5. Хадгалах

 Сард авах цалин, урамшуулал зэргээ сайтар бодож, тооцоолох хэрэгтэй. Сард авах мөнгөнийхээ 5-10 хувийг хадгалж заншаарай.

6. Бусдын мөнгийг хадгалахаас зайлсхий

 Бусдын мөнгийг хадгалах нь танд эрсдлийг бий болгож байдаг. Тийм учираас аль болох хэн нэгний мөнгийг хадгалахгүй байхыг хичээгээрэй.

7. Эрүүл бие

 Мөнгөө арвижуулахыг хүсч буй бол эрүүл мэндээсээ хэзээ ч битгий мөнгө харамлаарай. Мөнгө арвижих, та амжилттай явах эсэхийг эрүүл бие шийдвэрлэх болно.

8. Хорт зуршилаа хаях

 Тамхи, архи зэрэг эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байхыг хичээгээрэй. Мөнгө төлөн байж эрүүл мэндээ хохироох шаардлага бий гэж үү.

9. Эрүүл хүнс

 Зөвхөн эрүүл хүнсэнд л мөнгөө зарцуулаарай. Эрүүл мэндийг тэжээн тэтгэж, урт наслахад туслах хүнсний бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэж заншаарай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сайхан зөвлөгөө бна(66.181.161.40) 2020 оны 06 сарын 12

Маш хэрэгтэй мэдээлэл байна.\n

0  |  0
Top