Автомашины шинэ дугуйны импорт 19 хувиар нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 05

Гааль, Татварын Ерөнхий газрын статистик мэдээллээр өнгөрсөн онд Монгол Улс нийт 350 мянга гаруй автомашины дугуй импортолсон байна. Үүнээс 16 мянга нь шинэ дугуй харин үлдсэн буюу 334 мянга нь хуучин дугуй байжээ. Харин энэ онд шинэ дугуйны импорт өмнөх оны I улиралтай харьцуулахад 19 хувиар нэмэгдсэн байна. Импортоор орж ирсэн нийт дугуйны үнийн дүнг өмнөх оны I улиралтай харьцуулахад 45 хувиар буурсан дүнтэй байгаа ажээ. Эндээс харахад хямд үнэтэй дугуйны эрэлт нэмэгдэж, дугуй импортлогчид хямд загваруудыг түлхүү оруулж ирсэн байна. Дотоодын зах зээлд нийт 15 компани Япон, БНСУ, АНУ, Тайвань, ОХУ зэрэг улсаас бүх төрлийн дугуйг импортолж байгаа бөгөөд зах зээлд борлуулагдаж байгаа дугуйны үнэ үйлдвэрлэгч компаниудаасаа шалтгаалан харилцан адилгүй байгаа юм. Тухайлбал суудлын автомашины АНУ-д үйлдвэрлэсэн дугуй 400-500 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол БНСУ-аас орж ирж буй шинэ дугуйны үнэ 210-320 мянга, харин Японы дугуйны үнэ дунджаар 200-470 мянган төгрөг, ОХУ-ын дугуй 160-180 мянган төгрөгийн үнэтэй байна. Одоогийн байдлаар дотоодын зах зээлд Японы “Bridgestone” брэндийн дугуйг “Таванбогд” компани албан ёсны эрхтэйгээр оруулж ирж байна. Мөн “Yokohama” брэндийн бүх төрлийн дугуй, конвэйр, гидрын шланк зэргийг "Вай Ти Эм Монголиа" компани Япон улсаас нийлүүлж байна.

Bloombergtv.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(103.57.94.27) 2016 оны 05 сарын 05

ЗӨВ ШҮҮ =D>

0  |  0
Top