Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, мөнгөний бодлогын хүүг 1.5 нэгж хувиар бууруулж 10.5 хувь болгох шийдвэр гаргалаа.
Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци энэ оны гуравдугаар сарын эцэст 1.7 хувь болж, сүүлийн есөн сарын турш зорилтот түвшнээс доогуур байна. Энэ оны туршид нийлүүлэлтийн гаралтай болон эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт бага байх төлөвтэй байгаа нь нам, тогтвортой инфляцийг хадгалахад эергээр нөлөөлнө гэж үзжээ.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын дунд хугацааны төлөв эерэг байхын зэрэгцээ 2016 онд төлбөрийн нийт тэнцэл алдагдалгүй байх төсөөлөлтэй байгаа аж. Макро эдийн засгийн гадаад тэнцвэрт гарч буй эерэг өөрчлөлтүүд нь мөнгөний бодлогын төлөвийг зөөлрүүлэх орон зайг нэмэгдүүлсэн гэж үзжээ. Гэхдээ макро эдийн засгийн “шинэ тэнцвэр”-ийг хангах зорилтын хүрээнд улсын төсвийн зардлыг орлогын гүйцэтгэлтэй нь уялдуулан хязгаарлах, улсын төсвийг алдагдалгүй байлгах шаардлага хэвээр байгаа.
Мөнгөний бодлогын төлөвийг зөөлрүүлэх энэхүү шийдвэр нь мөнгө, зээлийн өсөлт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон эдийн засгийн идэвхжилийг дэмжихэд эергээр нөлөөлөх юм. Зөвлөлийн хурлын энэ шийдвэрийг маргааш буюу тавдугаар сарын 06-наас мөрдөхөөр боллоо.
Сэтгэгдэл ( 1 )
Төмөр замийн гурван угсармалаас гаралтай гомо мөнхжаргал, ландага батцэнгэл гэж хоёр алдартай эр бий. Ландага нь аяга хоолноос болж төрсөн эх рүүгээ зуудаг нохой тавьж явсан бол мөнхжаргал н барйнийхаа залуухан хөвгүүнийг шоронгийн гаж сонирхлоос болж татаж чангаагаад энэнээсээ болж гомо мөнхжаргал нэр авсан хүн байгаан