15.6 сая төл хүлээн аваад байна

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 06

Өнөөдрийн  байдлаар оны эхний нийт эх малын 66.9 хувь буюу 15.9 сая эх мал төллөж 15.6 сая төл хүлээн аваад байна. Энэ нь өмнөх 7 хоногоос 1.4 саяар нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнээс 43.6 мянган ботго, 235.5 мянган унага, 541.8 мянган тугал, 8.2 сая хурга, 6.9 сая ишиг бойжиж, төл бойжилт 98.3 хувьтай байна.

Нийт малын хорогдол 1025.7 мянга болж өмнөх 7 хоногоос 46.0 мянгаар нэмэгдлээ. үүнээс: тэмээ 391, адуу 40.3 мянга, үхэр 100.8 мянга, хонь 375.4 мянга, ямаа 508.7 мянга буюу оны эхний нийт малын 1.8 хувийг эзлээд байна. Хамгийн их хорогдолтой нь Сүхбаатар (169229), Увс (158746), Завхан (110221), Архангай (111479), Баянхонгор (90064) аймгууд байгаа бөгөөд оны эхний нийт малын 2.4-5.8 хувь нь хорогдоод байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(139.5.218.165) 2016 оны 05 сарын 06

Төмөр замийн гурван угсармалаас гаралтай гомо мөнхжаргал, ландага батцэнгэл гэж хоёр алдартай эр бий. Ландага нь аяга хоолноос болж төрсөн эх рүүгээ зуудаг нохой тавьж явсан бол мөнхжаргал н барйнийхаа залуухан хөвгүүнийг шоронгийн гаж сонирхлоос болж татаж чангаагаад энэнээсээ болж гомо мөнхжаргал нэр авсан хүн байгаан

0  |  0
Top