“Оюу Толгой” компани I улиралд 118.9 сая ам.долларын орлоготой ажиллажээ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 06

“Оюу Толгой” компани 2016 оны I улиралд 118.9 сая ам.долларын орлоготой ажилласан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 22.7 сая ам.доллараар өндөр дүнд тооцогдож байгаа аж. Өнгөрсөн улиралд ил уурхайн хүдрийн агуулга өссөн учир баяжмал дахь алтны агуулга нэмэгдсэн бол борлуулалтын хэмжээ нь бага зэрэг буурсан дүнтэй гарчээ. “Оюу Толгой” компани энэ оны алтны үйлдвэрлэлийн төлвөө дунджаар 30 мянган унциар өсгөсөн байна. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөнөөс харвал дунджаар 270 мянган унци буюу 7.65 тонн алт, 185 мянган тонн зэс бүхий баяжмал үйлдвэрлэхээр байгаа ажээ. Үүнээс гадна “Оюу Толгой” компани энэ оны ТЭЗҮ-ийн тодотголоо дуусгасан байна. Өөрөөр хэлбэл далд уурхайн санхүүгийн тооцоо дууссан гэсэн үг юм. Өнгөрсөн улиралд далд уурхайн бэлтгэл ажилд 22.5 орчим сая ам.доллар зарцуулсан байна. Далд уурхайн ажлыг эхлүүлэх мэдэгдэл энэ улиралд гарна гэж “Turquoise Hill Resources” тайландаа дурджээ. Шийдвэр ойрын хугацаанд гарч магадгүй гэж эх сурвалжууд мэдээллээ. Далд уурхайн ажил эхэлснээр “Оюу Толгой” компани сүүлийн долоон жилийн хугацаанд жил бүр нэг тэрбум орчим тэрбум ам.доллар зарцуулах юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(182.160.33.139) 2016 оны 05 сарын 14

Монгол хүмүүст юу ч наалдахгүй болохоор эриллион ашигтай байгаад ч яах вэ? Гэрээгээ ард түмэнд ашигтай болгож өөрчлөх эсвэл зогсоох 2 зам байна.

0  |  0
иргэн(220.244.203.118) 2016 оны 05 сарын 10

борлуулалт нь нэмэгдсэн гээд сүр бадраагаад л орлого нь хилийн чандад цуглардаг болохоор Монголчуудад юу ч наалдахгүй харин орчин үеийн төхөөрөмжөөр Бороогийн алт шиг ухаж аваад зайлах л байх даа!!! Азийн зарим орнууд үндэстэн дамнасан ЛУЙВАРЧДААС БАЯЛГАА БУЦААЖ АВААД БАЙХААР БАНКТАЙ ХАВСАРСАН БОЛОВ УУ!!!

0  |  0
zochin(139.5.218.165) 2016 оны 05 сарын 06

Төмөр замийн гурван угсармалаас гаралтай гомо мөнхжаргал, ландага батцэнгэл гэж хоёр алдартай эр бий. Ландага нь аяга хоолноос болж төрсөн эх рүүгээ зуудаг нохой тавьж явсан бол мөнхжаргал н барйнийхаа залуухан хөвгүүнийг шоронгийн гаж сонирхлоос болж татаж чангаагаад энэнээсээ болж гомо мөнхжаргал нэр авсан хүн байгаан

0  |  0
Top