Кассын машин хэрэглэж, орлогын мэдээллээ ирүүлж байгаа аж ахуйн нэгжийн тоо энэ оны I улирлын байдлаар 36 мянга 800 болж өссөн гэж Гааль, Татварын Ерөнхий газраас мэдээллээ. Харин 2016 оны эхэнд 34 аж ахуйн нэгжид 1500 орчим цахим машин суурилуулаад байсан юм. Энэ оны эхнээс мөрдөгдөж эхэлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд ихэнх аж ахуйн нэгж, иргэд орлогоо мэдүүлдэг болоод байна. Иргэд ч худалдан авсан барааныхаа талоныг бүртгүүлэх нь идэвхжжээ. Ингэснээр аж ахуйн нэгжүүдийн орлогын мэдээлэл үнэн зөв ил тод болж байгаа юм. Харин НӨАТ-ын буцаан олголтыг улирлаар өгөхөөр болсон юм. Одоогоор 6 тэрбум төгрөгийг иргэдэд буцаан олгохоор болоод байна. Сангийн яамнаас буцаан олголтын санхүүжилтийг батлуулахаар УИХ-д өргөн барьж шийдвэрээ хүлээж байгаа юм байна.
Сэтгэгдэл ( 1 )
shine huuli bol mash zuv shvv . harin huuchin huuliar tatvarin urund orj dampuursan aj ahuin negjvvdee yah gej bn