Оюутолгойн далд уурхайн нээлт ба олон тэрбумын зээл

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 09

Оюутолгойн ордын далд уурхайн төслийг баталсны баяраа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрөгч амралтын өдрөөр уурхайд очиж тэмдэглэлээ. Тэрбээр өмнө нь далд уурхайг санхүүжүүлэх зээл авахаар болсны баярыг, мөн зээл орж ирсний баярыг тус тус тэмдэглэж, “Оюутолгой төсөл улс төрийн сэдэв биш бизнесийн сонгодог төсөл боллоо” гэдэг санааг энэ удаагийнх шигээ давтан давтан сануулж байлаа.

Тэгвэл олон жилийн турш улстөржилтийн сэдэв болж ирсэн уг орд яагаад “бизнесийн төсөл” болж хувирсныг юуны өмнө сануулах нь зүйтэй болов уу. Оюутолгойн орд одоогийн байдлаар зөвхөн ил уурхайн олборлолт явуулж буй бөгөөд нийт агуулгын 80 орчим хувь нь далд уурхайн аргаар ашиглагдах бололцоотой гэж үздэг. Далд уурхайгаар ашиглах тэрхүү 80 хувийн нөөцийг дөрвөн хэсэгт хуваадаг ба Хьюго Норт-1, Хьюго Норт-2, Херуга, Хьюго Саус гэж тус тус нэрлэдэг.

Эхний ээлжинд Хьюго Норт-1 далд уурхайг ашиглалтад оруулах ба үүнд шаардагдах 4.4 тэрбум ам.долларыг олон улсын 15 арилжааны банкнаас зээлээр аваад байгаа юм. Өнгөрөгч бямба гаригт Оюутолгойн уурхайд тэмдэглэсэн баярын үеэр уг ордыг Монголын Засгийн газартай хамтран эзэмшигч “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Жан Себастьяан Жак хэлэхдээ гүний уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын хэмжээг хувь нийлүүлэгч талууд 5.3 тэрбум ам.доллараар баталсан гэдгийг дурджээ. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах 4.4 тэрбум ам.долларын арилжааны зээлийн санхүүжилтийг цаашид 6 тэрбумд хүргэн нэмэлт санхүүжилт авах бололцоотой гэж талууд тооцоолж байгаа аж. Оюутолгойн төсөл эхэлснээсээ хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг зарцуулсан ба үүний 7.5 тэрбум ам.долларыг нь Монголын Засгийн газар хувь нийлүүлэгчийн зээл хэлбэрээр “Рио Тинто” компаниас аваад байгаа юм. Харин одоо Монголын Засгийн газар 34 хувийг нь эзэмшдэг Оюутолгой компани ганц Рио Тинтогоос зээлтэй байсан бол нэмээд 15 банкинд зээлтэй болж баймааж нь далд уурхайн нээлтээ хийж байгаа хэрэг юм. Цаашид Оюутолгой компани зээлийн асуудлаар Рио Тинтотой төдийгүй 15 банктай ярилцах болно. Тэр зээлийг олж ирснээрээ Рио Тинто л тэр банкуудтайгаа учраа олно биз гэж хэлэх эрх байхгүй. Яагаад гэвэл тэдгээрт Монголын Оюутолгой ордын лицензүүд барьцаалагдсан байгаа. Улаанбаатарт, цаашлаад уурхайд удирдагчид маань баярын хундага тулгах тэр мөчөөс эхлэн бид өмнөхөөс хүнд нөхцөл рүү орж байгаагаа санууштай. Рио өмнө нь “хувь нийлүүлэгчийн” гэх 7.5 тэрбум ам.долларын зээлийг дан биш “давхар дээл”-тэй өгөөд байсан юм. Өөрөөр хэлбэл, энэ зээл 6.5% + libor хүүтэйгээр Оюутолгой компанид олгогдсон. Цаашид далд уурхайн бүтээн байгуулалтад зориулах 4.4 тэрбум ам.долларын зээлийг бүтнээр нь дансандаа оруулсан Рио дараа дараагийн жилүүдийн зардлыг цувуулан гаргахдаа Оюутолгойд өмнөхийн адил 6.5% + libor хүүтэйгээр зээлдүүлэх юм. Уг нь арилжааны банкуудаас авсан зээл дунджаар 3.78%+ libor хүүтэйгээр олгогдсон.

Өнөөдөр дарга нар маань ёслол төгөлдөр нээж буй далд уурхайн бүтээн байгуулалтын ард ямархуу дагалдах нөхцөл үүсч байгааг бид мэдэх ёстой юм. Дэлхийн зах зээл, түүхий эдийн үнэ хэцүүхэн байгаа энэ үед 4.4 тэрбум ам.долларын зээл босгож, далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх амаргүй ажил гэдэг нь мэдээж. Мөн хамтрагчийнхаа ачааллыг бодолцох нь ч зөв байсан байх. Хамгийн гол нь Оюутолгой хөдөлгөөнд орж, үүнийг даган ханган нийлүүлэгч компаниудын ажил үйлчилгээ, ашиг орлого нэмэгдэх нь эдийн засагт дам нөлөөтэй учраас Ерөнхий сайд Ч.Сайханбилэг баярлах нь ч зөв байх. Гэхдээ энэ бүхэн төлөөстэйг мартах учиргүй.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(43.242.243.145) 2023 оны 03 сарын 01

1900 онд Франц- Бельги-АНУ хөрөнгө оруулалттай ”МОНГОЛОР” буюу МОНГОЛ АЛТ хувь нийлүүлсэн алтны уурхай МОНГОЛ-д алт олборлож тухайн үеийн мексик 600 сая долларын алтыг цөлмөөд явсан. Алтын уурхайд ажиллаж байсан өндөр настны дурсамжаас 10000 гаруй хятад, буриад, солонгосчууд ажиллаж байсан. Францын Рошфильдын банкны бүлэглэл, ri tinto-гийн орос дахь инженерүүд ажиллаж байсан гэдэг.100 жилийн дараа дэлхийн банк санхүүгийн бүлэглэл, RIO TINTO дахин монголыг баялагийг үхэр МОНГОЛЧУУДААС дахин авав.

0  |  0
зочин(103.229.123.199) 2016 оны 05 сарын 10

рио оюутолгойд авсан зээлээ давхар хүүтэйгээр зээлдүүлж байгаа нь монголын ордоор барьцаалж охин компаниасаа ашиг хийж байгаа л хэрэг. үүний 35 хувийн өр нь бас бидэнд ноогдож байгаа

0  |  0
ulsaaraa guilgachin (106.37.113.50) 2016 оны 05 сарын 09

uurhai neeh neg hereg ee. daguulaad hot bosgoj ajilchid ni yadaj haluun buleen am buleeree baig l dee tednii ger buliig dagaad uilchilgeeniigazruud bii bolno.baigali ochnoo nohon sergeehajlaa tsoljilttei temtseh ajiltaigaa hamtadgaad buhel buten erdem shinjilgeenii grut ajillaj boloh. Hajuuhand ni ovor mongolchuud tsoljiltteigee shinjleh uhaanchaar temtsej baigaa belen turshlaga baina. Manai erhemuud uudehee urital bolgoh, ajil hiij mongo bosgohiin orond belenchilj gadnii zeel,tuslamjid het shuteh ni haramsaltai. AN-iin zasaglaliin ued tor zasag ni belenchilj delhiigeer heren guilagchlah bolov

0  |  0
daanch sanaj sedegui(106.37.113.50) 2016 оны 05 сарын 09

Arai l hatuu sonsogdoj baina daa.Oyutolgoi gej hichneen jil yarivdaa. Tahin shuteed baigaa baruuniihan Oros ah naraas hun chanaraar hol dor yum aa daa. Ah nar Erdenetiig yamarsaihan ij burneer niajilchdiig ger ornoor ni baigagah buh bololtsoog burduulsen oron suuts, surguuli,tsetserleg, emneleg,delguur hortshoo geed ugui dutuu yumgui baiguulsan. Onoodor Oyu tolgoid ajilchid ni yavuuliin heden gert avgai huuhed ger ornoosoo hol erchuu yamar baih ni dodorhoi l doo.Erdenet shig ij burneer ni baiguulchihval ger buliin humuust ni ochnoo l ajliin bair garna sh dee baigalaa nohon segeeh geed ....

0  |  0
Я(150.129.142.225) 2016 оны 05 сарын 09

тэгээд далд уурхайн эхний хэсгийг авахад нь ийм их зээл авчихаад далд уурхайн дараагин хэсэг гэхээр нь дахиад л зээл авах юм уу. арай ч дээ. оюу толгой дөнгөж эхэлж баЙХДАА ИЛ УУРХАЙД Л ЗЭЭЛ АВААД ЦААШЛДАА ҮЙЛ АЖИЛЛАГААНААСАА ОЛОХ АШГААС САНХҮҮЖИНЭ ГЭЭД БАЙСАН ЯАЛАА. ХУДЛАА ХИЙЖ ГЭРЭЭ ЭХЛҮҮЛСЭН БОЛ ГЭРЭЭГЭЭ ДАЛИМДУУЛААД ЦУЦЛАХ ЁСТОЙ ЮМ БИШ ҮҮ

0  |  0
Top