1. Том өргөн уруул
Мөрийтэй тоглоом мэт аюултай боловч өөртөө эсрэг хүйстнээ үргэлж татаж байдаг бүсгүйчүүд. Энэ бүсгүйчүүд юуг хүсэн тэр доороо л өөрийн болгохыг хүсдэг, шинэ цүнх ч бай таалагдсан залуу ч бай. Өөртөө итгэлтэй эрч хүчтэй, өөрөө эхэлж сээтэн хаяахаас хэзээ ч айдаггүй. Хүлээж найдаж сууна гэдэг түүнийх биш, тэр үргэлж хурдан шаламгай хөдөлж өөрт таалагдсан бүхнээ эзэмшихийг хичээдэг. Түүний амьдрал их сонирхолтой бөгөөд адал явдалтай. Тэр эрх чөлөөтэй байдлыг эрхэмлэдэг нэгэн ба хамтрагчаасаа бас хараат бус байдлыг хүсдэг. Түүний хажууд байх эрчүүд заяаныхан хань нь болохыг хүсэгчид жинхэнэ амраглалдаа сайн эр байх ёстой бөгөөд өөртөө итгэлтэй зоримог хүмүүст дуртай. Харин ээжийнхээ хормойноос зүүгдсэн эрчүүдийг өөрийнхөө амьдралд оруулахыг хүсдэггүй нэгэн.
2. Том боловч өргөн урт уруул
Романтик бүсгүйчүүд. Сэтгэл хөдөлөлөөр дүүрэн бүсгүйчүүд, ямар нэг муу санаа бодол дотроо агуулдаггүй, гэнэн хонгор, бүнхийг хэт сайхан болгож харагчид. Түүний амьдрал үргэлж өгсөж уруудаж байдаг. Хүмүүст үргэлж тусламжийн гараа өгхөд бэлэн байдаг. Тэр энэ байдлаараа ч хүмүүсийг өөртөө маш их татдаг. Гэхдээ нэг эсрэг муу тал нь тэр гарсан асуудлыг шийдэхийг хүсдэггүй дээр нь нүдээ аниад өнгөрөөхийг хичээдэг нь өөрийгөө насаараа хуурч явах магадлалтай. Тэр ирээдүйн ханиа үргэлж сэтгүүл дээр байдаг сайхан залуучууд эсвэл ном зохиолд гардаг сайхан баатруудаар төсөөлөн мөрөөддөг. Уг нь бүсгүйчүүдийг хараад эрчүүд даруухан тэдний үгээр байх эмэгтэйчүүд гэж боддогч та андуурч байна тэдний дотор халуухан бүсгүй нуугдаж явдаг.
3. Дээд талын уруул доод талынхаас том
Захиран тушаах дуртай бүсгүйчүүд. Нэг эхэлсэн ажилаа заавал дуусгаж байж салдаг бүсгүйчүүд. Тэр энэ амьдарлаасаа бас эрчүүдээс яаг юу хүсэж байгаагаа мэддэг. Тэр өөртөө итгэлгүй хүмүүст дургүй, тэр бол дайчин эмэгтэй. Ухаантай, өөртөө итгэлтэй, шинэ гэсэн бүхнийг эрэлхийлэгч бүсгүй ажилдаа үргэлж Number.1 байдаг. Түүний тайван байдлаар хайртай хүүнээсээ зөв гэж бодсон асуултууд асуух үед нь үргэлж үл ойголцол маргаан гарч байна. Учир нь түүний тушаах байдлыг тэвчих эрчүүд ховор. Буулт хийж сурах хэрэгтэй, заримдаа аливаа нэг зүйлийг анзааралгүй өнгөрөөн гэдэг тийм ч хэцүү зүйл биш шүү дээ.
4. Доод талын уруул дээд талынхаас том
Үл таних сэтгэл татам бүсгүй. Тэр үргэлж анхааралын төвд байдаг. Эрчүүд шохоорхсон харцаа нууж чаддаггүй бол харин эмэгтэйчүүд атаархсан харцаар угтаад үддэг. Тэрээр ямарч хамаагүй эв хаагүй хувц өмсөөд явхад бэлэн байдаг. Тэр өөрийнхөө зан араншинд тохирсон хувц сонгож авдаг. Тэр өөртөө бусдаас нэг л содон залууг хайдаг ба ганц бие хэр удаан явах нь огт хамаагүй байдаг. Тэрээр өөрийг нь сонирхдог залуусаас эсрэгээрээ өөрийг нь сонирхдоггүй залуусийг илүү сонирхон сонждог.
5. Нарийхан бөгөөд урт уруул
Бодит байдлаар бүхнийг дүгнэгч бүсгүйчүүд. Хөл дээрээ бат бөх зогсдог эмэгтэйчүүд өөртөө итгэлтэй ихэмсэг. Тэрээр аливаа зүйлийг хийх дээ авахдаа бүр сарын өмнөөс төлөвлөж эхэлдэг байна. Хүнд дурлахдаа хүртэл бодлогтой байдаг зүгээр ч нэг зүрхээ сонсоод сэтгэлээ өгчихдөггүй. Энэ хүн надаа таарах уу цаашид бид хамт байж чадах болов уу?. Эрэгтэй хүн түүнтэй байхыг хүсвэл энэ бүх шалгуурт нь тэнцэх хэрэгтэй. Олны дунд сэтгэл хөдлөлөө дарж нууж байдаг. Хүмүүст яаг юу бодож, хүсэж, мэдэрч, байгаагаа мэдэгдүүлэхийг хүсдэггүй. Энэ байдал нь бусад хүмүүст цэвдэг хүйтэн сэтгэлтэй хүний дүр төрх харагдуулж байдаг. Үнэндээ бол уг бүсгүйчүүд мань хүйтэн сэтгэлтэй хүмүүс биш харин сэтгэлээ нээж ярин гэдэг бол тэдний хамгийн хэцүү асуудал байдаг аж. Тэрээр гэнэтйин зүйлд дургүй ба тодорхой амьдралаар амьдрах дуртай нэгэн. Эсрэг хүйстнээсээ романтик байдал, сайхан амраглал хүсдэггүй ба зөвхөн цаашид хамт амьдрахад тэр хүндээ бүрэн итгэж болох хүн хайдаг.
6. Жижиг уруул
Жүжигчид. Байгаалаасаа эрч хүчтэй төрсөн хүмүүс. Түүний энэ байдал 3-4 хүнийг ч эерэг энергээр цэнэглэх чадалтай. Нэг газартаа удаан хугаацаагаар сууж чаддаггүй хүмүүс. Тэд амралтаараа өглөөнөөс эхсүүлээд орой болох найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрөөхийг хүсдэг. Хийж бүтээж байгаа зүйлээсээ их мэдрэмжийг авахийг хүсдэг. Өөртөө маш их итгэлтэй үргэлж шинэ зүйлийг хайж эрэлхийлж байдаг. Заримдаа энэ байдал нь хүний хийхээс айсан, зайлс хийсэн ажлыг ч тэд хийхэд бэлэн байдаг. Тэрээр жинхэн дайчин эмэгтэй тул заримдаа эрэгтэйчүүдйиг өөрөөсөө үргээгээд байдаг. Түүнд тохирох эрэгтэй яаг л түүн шиг зан араншинтай байх ёстой ба доожоогүй, бие дагаагүй эрчүүдийг тэр нэг нүдээрээ ч тоож хардаггүй.
Сэтгэгдэл ( 0 )