Хэд хэдэн салбарт хамтарч ажиллах сонирхолоо илэрхийлэв

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 12

МҮХАҮТ Тайванийн Хятадын Олон Улсын Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны байгууллага (CIECA) -тай хамтран 15 дугаар ээлжит “Худалдаа, эдийн засгийн хамтарсан уулзалт”-ыг зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд хоёр талын бизнес эрхлэгчдийн дугуй ширээний уулзалт, ганцаарчилсан уулзалт, Тайванийн талаас хөдөө аж ахуй, инженерчлэл, зөвлөгөө үйлчилгээ, хүнс, мал аж ахуй, мэдээллийн технологи, програм хангамж, эрчим хүч, үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, банк, уул уурхай, аялал жуулчлал зэрэг салбарын нийт 30 гаруй аж ахуйн нэгж оролцсон байна. Тайванийн “Эксим” банкнаас тус улсын аж ахуйн нэгжүүдээс Монголын талын худалдан авсан тоног, төхөөрөмжид хөнгөлөлттэй зээл олгох замаар хоёр талын худалдааны хамтын ажиллагааг дэмжин ажиллаж байгаа аж. МҮХАҮТ-ын зүгээс Монгол-Тайванийн бизнес уулзалтад зориулж хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа 60 гаруй төслийг хятад хэлээр орчуулан танилцуулжээ. Мөн бизнесийнхний төлөөллүүд ганцаарчилсан уулзалт зохион байгуулж хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцсэн байна. Түүнчлэн эрчим хүч, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, банк, уул уурхай, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top