Ам.долларын ханш 2017 төгрөгтэй тэнцэж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 12

Нэг үе 2055 төгрөгтэй тэнцэж байсан ам.доллар өнөөдрийн байдлаар 2017 төгрөгтэй тэнцэж байна. Тухайлбал Монголбанкны ам.долларын зарласан ханш 2021 төгрөг байна. Харин арилжааны банкууд нэг ам.долларын 2018 төгрөгөөр худалдан авч, 2021 төгрөгөөр зарж байна.

Энэ сарын 10-ны өдөр Монголбанк гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулж, банкууд 5.8 сая ам.доллар, 5.7 сая юань тус тус худалдан авах санал ирүүлжээ. Гэвч Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаанд оролцоогүй байна.Гадаад валютын дуудлага худалдааг валютын ханшийг тогтвортой хадгалах зорилгоор зохион байгуулдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top