Монгол улс 1000 орчим тонн мах экспортод гаргажээ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 13

Монгол махны экспортын тухай мэдээллийг энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Хүнс хөдөө аж ахуйн яам танилцууллаа.  Яамнаас өгч буй мэдээллээр 1000 орчим мах экспортод гаргажээ.  Ингэхдээ голчлон адууны мах экспортод гаргасан байна.

Экспортын зах зээлд БНХАУ, ОХУ, БНСУ, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улс багтаж байгаа  ч оны эхний дөрвөн сарын байдлаар голчлон ОХУ болон БНХАУ-д мах нийлүүлсэн байна. Үнийн хувьд нэг кг үхрийн хөлдүү махыг ОХУ-д 7-9 ам.доллараар, БНХАУ-д 4 ам.доллараар гаргасан талаар салбарынхан өмнө нь мэдээлж байсан юм.

Энэ хавар Монгол Улс анх удаа салаа туурайтай малын мах болох хонь, ямааны махыг БНХАУ-д гаргаж байгаа бөгөөд энэ хүрээнд Бургастайн боомтоор "Мон-Тува" компани өнгөрсөн хоёрдугаар сард 16 тонныг, дөрөвдүгээр сард дахин 56 тонныг гаргажээ.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top