Чамайг үнэнчээр хайрласан эрд гайхах хэрэггүй 6 зүйл

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 18
Харин чамд үнэхээр хайртай болсон эр хүн чамд үүнийгээ мэдрүүлнэ. Түүний хийж буй үйлдэл бүхэн чамайг гайхашруулахгүй. Хачин байна уу.

Харилцаа бол хайр дурлалын хамгийн хүчирхэг зэвсэг юм. Харин чамд үнэхээр хайртай болсон эр хүн чамд үүнийгээ мэдрүүлнэ. Түүний хийж буй үйлдэл бүхэн чамайг гайхашруулахгүй. Хачин байна уу.

Ямар ч тохиолдолд тэр чамайг хүндэтгэнэ

Хайр бол хүндэтгэлээс бий болсон бүтээгдэхүүн юм. Харин бид хүндэтгэлгүйгээр хэнийг ч хайрлаж чадахгүй. Чамд үнэнчээр хайраа өгсөн эр хүн ямар ч тохиолдолд чамайг хүндэтгэнэ. Тэр чамайг оролцуулалгүй аливааг шийдэж зүрхлэхгүй.

Яасан ч бай, чи түүний хувьд хамгийн үзэсгэлэнтэй нь

Гоо үзэсгэлэн гэдэг зөвхөн махан биеийн харагдах байдал биш ээ. Хэн нэгэнд үнэнчээр хайртай болсон хүнд түүнийх нь бүх зүйл гайхалтай гоо үзэсгэлэнг мэдрүүлдэг.

Үргэлж чи түүний хатан оргил нь

Чамайг энгийн л нэг хүн гэж боддог хүн хэзээ ч чамайг жинхэнээр, үнэнчээр, гайхалтайгаар хайрлаж чадахгүй. Харин чамд бүх зүйлээрээ уусан шингэсэн эр хүний хувьд чи түүний амьдралын хүршгүй мөнхийн хатан оргил нь юм шүү.

Чи түүний хувьд хамгийн үнэтэй эмэгтэй

Түүний зүрх чамайг өөрийн болгохын тулд бүх зүйлээ ч өгсөн чадна. Чиний л дэргэд байхын тулд тэр уулыг давж, усыг гатална.

Тэр ирээдүйгээ чамтай хамт туулна гэж төсөөлдөг

Чинийх л байхаар зориулагдсан эр хүний хувьд ирээдүйгээ чамгүйгээр төсөөлж чадахгүй. Зуны аялал зугаалгаас авахуулаад хамтын амьдрал, үр хүүхдээ хүртэл тэр цээжиндээ чамтай л хамт ургуулж байгаа.

Ямар ч тохиолдолд тэр чиний талд зогсоно

Хорвоо тэр чигээрээ чиний эсрэг зогсож байсан ч тэр л чиний талд сүүлчийн сумаа атган зогсох болно. Тэр хэзээ ч чамаас урвахгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top