Хүйтэн шүршүүрт орохын 7 ач тус

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 18

Халуун усны хязгаарлалтыг далимдуулж эрүүл мэндээ дэмжицгээе.

  1. Эрч хүч нэмэгдүүлнэ

    Өглөө босоод шууд цэв хүйтэн шүршүүрт орвол мэдээж таны бие маш ихээр цочирно.  Гэсэн хэдий ч энэ мэдрэмж нь биеийн дулааныг хадгалахад тустайгаар зогсохгүй зүрхний хэмнэлийг нэмэгдүүлж цусны эргэлтийг сайжруулдаг байна. Ингэснээрээ та хамгийн энгийн аргаар тухайн өдрийнхөө эрч хүчийг нөхөж авч болох юм. 

  2. Арьс, үсийг гялалзуулдаг

    Халуун ус арьсыг маш ихээр хатааж, хуурайшуулдаг. Харин хүйтэн ус үсний тань төрөлхийн өнгийг сэргээж , арьсны нүхжилтээс урьдчилан сэргийлэхэд ач тустай байдаг ажээ. Хүйтэн усаар угаасан арьс, үс тийм ч хурдан бохирддоггүй гэнэ лээ.

  3. Цусны эргэлт болон дархлааг сайжруулна

    Зүрх судасны өвчтэй хүмүүс хүйтэн шүршүүрт орвол ихээхэн тустай. Биед гэнэтийн цочрол өгөх үед цусны эргэлт сайжирч, бөглөрсөн судсыг цочроон цусны даралтыг ихэсгэхийн зэрэгцээ дархлааны системийг дэмждэг ажээ.

  4. Турах энгийн арга болдог

    Хүйтэн шүршүүрт ороод амархан турах боломж бий. Хүний биед цагаан, бор гэсэн 2 төрлийн өөх байдаг. Цагаан өөх нь ихэвчлэн хүзүү, бага нуруу, гуя хэсгээр таргалуулдаг бөгөөд үүнийг хөдөлгөөнөөр л шатаах боломжтой юм. Харин бор өөх нь хүний биеийн дулааныг барьж байдаг гэнэ. Хэт хүйтэн орчинд хүн биеийнхээ дулааныг алдахгүйн тулд бор өөхөө шатааж байдаг ажээ. 

  5. Булчин, шөрмөс буларч өвдөхөд
    Гэнэт  их дасгал, хөдөлгөөн хийсний дараа хүний биеийн хэсгүүд буларч өвддөг. Үүнээс сэргийлэх арга бол хөлсөө хатахаас өмнө хүйтэн шүршүүрт орох юм.

  6. Стрессийг тайлна

    Энэ үед гэнэт хүйтэн шүршүүрт орох биш хүйтэн ваннтай усанд аажим аажмаар өөрийгөө дасгаж хэвтэх нь стрессээс гарах нэг арга болдог байна. 

  7. Сэтгэл санааны гүн хямралаас гарахад тус болдог

    Биед хүйтэн ус хүрэх үед тархинд гэнэтийн цочрол өгч хүний мэдрэлд нөлөөлснөөр бодлыг орвонгоор нь эргүүлж сэтгэл санааны хямралаас гарах нэг шилдэг арга болдог гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top