4000 орчим тонн ноолуур экспортолжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 19

 

Монгол Улс энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 4000 орчим тонн ноолуур экспортолсон гэж Аж үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Харин экспортод гаргасан самнасан ноолуурын хэмжээ 52.4 тонн болсон талаар Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газраас мэдээлсэн байна. Үнийн дүнгээр нь тооцож үзвэл 3.6 сая ам.долларын самнасан ноолуур экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин бага дүн болсон байна. Самнасан ноолуурын дийлэнх буюу 55 хувийг Итали улсад, 39 хувийг Англид экспортолж, үлдсэн хэсгийг Энэтхэг, Японд гаргажээ. 2015 оны мөн үед Монгол Улсаас 2000 орчим тонн самнасан ноолуурыг БНХАУ-д нийлүүлж байсан бол энэ онд нэг ч тонныг гаргаагүй аж. Харин зөвхөн боловсруулаагүй ноолуурыг тус улсад экспортолж байгаа юм байна. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд зааснаар түүхий эдийг экспортод гаргах тохиолдолд Хөдөө Аж Ахуйн биржээр арилжаалсан байх шаардлага тавьдаг. 2016 он гарснаас хойш Хөдөө Аж Ахуйн биржид нийт 1634.1 тонн ямааны боловсруулаагүй цайвар болон бараан ноолуур арилжаалсан байна.

Дашрамд дурдахад Монгол Улс жилд дунджаар 300 сая ам.долларын ноолуур, ноолууран бүтээгдэхүүн экспортолдог. Үүнээс 17 орчим хувь нь ноолууран бүтээгдэхүүн гэдгийг Аж үйлдвэрийн яамнаас онцоллоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top