Банкууд зээл олгохдоо иргэдийн эрхийг зөрчиж байжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 19

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 11 банк, 14 даатгал, найман дүүргийн нотариатад шалгалт хийжээ.

Шалгалтын явцад банкууд ипотек болон бусад төрлийн зээл олгохдоо зээл авч буй иргэнд өөрийн сонгосон даатгал, нотариатаас үйлчилгээ авахыг хүчээр тулгаж байсан зөрчил илэрсэн байна.

Иргэд өөрийн дураар даатгал болон нотариатын үйлчилгээг сонгох байтал банкны сонгосон даатгалаар үйлчлүүлэхээс өөр аргагүйд хүрч байгаа нь хэрэглэгчийн эрхийг хязгаарлаж байгаа том зөрчил гэдгийг ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр онцолсон.

Тиймээс 11 банкинд нэг сарын хугацаатай албан шаардлага хүргүүлсэн байна. Сарын хугацаанд зөрчлөө арилгаж иргэний сонгох эрхийг нээж өгөхгүй бол хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно гэдгийг ШӨХТГ-аас мэдэгдлээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.170.68.19) 2016 оны 05 сарын 23

shimtgeliin asuudliig neg tiishee bolgoh boloogui yumuu

0  |  0
zorro(122.201.22.136) 2016 оны 05 сарын 19

Овоо доо ажил хийж л байна

0  |  0
Top