Үсээ урт ургуулах хялбар аргууд

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 20

“Үс сайхан бол зүс сайхан” хэмээн ярьдаг билээ. Тиймээс охид бүсгүйчүүд маань эрүүл, урт үстэй болохыг хүсдэг. Та гэртээ үнэтэй бүтээгдэхүүн авалгүйгээр гарын доорх материалаар үсний маск хийж болдогийг мэдэх үү?.. Ингээд бид та бүхэндээ үс ургуулах хамгийн хялбар аргуудыг хүргэж байна. 

1. Үсээ долоо хоногт 3-аас 4 удаа угаах хэрэгтэй. Угаахдаа хүйтэн усаар угаавал жирийн үеийнхээс илүү хурдан ургах болно.

2. Нойтон үсээ алчуурт ороох нь гэмтээх аюултай учраас алчуураар арчиж, өөрөөр нь хатаагаарай.

3. Үснийхээ үзүүрийн салаалсан, гэмтсэн хэсгүүдийг 20 хоног тутамд тайрснаар илүү хурдан ургах болно

4. Үсний тэжээлийн тос, маскийг долоо хоногт 1-ээс 2 удаа хэрэглээрэй.

5. Үсний индүү, сэнс нь үсийг гэмтээдэг учраас аль болох татгалзах хэрэгтэй.

Өндөгний маск хийх арга:

1. Өндөгний шарыг (цагаанаас нь салгаарай) оливийн тостой холиод хутгах хэрэгтэй.

2. Үсээ бага зэрэг норгож байгаад түрхээрэй.

3. Ингээд 20 минут байлгах хэрэгтэй.

4. Дараа нь хүйтэн усаар шампундаж угаагаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top