2016 оны эхний дөрвөн сарын байдлаар нүүрсний экспорт 30 хувиар өсч, 5.56 сая тонн болсон гэж Ашигт Малтмалын газраас мэдээллээ. Эрчим хүчний нүүрсний экспорт нэмэгдсэн нь экспортын нийт дүн өсөлттэй гарахад голлон нөлөөлжээ. Ашигт Малтмалын газрын мэдээллээс харахад коксжих нүүрс 3.64 сая тонн болж, 2015 оны мөн үеэс 4.6 хувиар буурсан байна. Гэхдээ өндөр үнэтэй баяжуулсан коксжих нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдэж, 530 мянган тонн болжээ. Үүнээс гадна коксжих нүүрсний экспорт 400 мянган тонноор буурч, 970 мянган тонн болсон байна. Харин түүхий коксжих нүүрсний экспортод өөрчлөлт орсонгүй. Баяжуулсан нүүрсний экспорт нэмэгдэхэд “Энержи Ресурс” компанийн нийлүүлэлт нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Хэдий тийм боловч “Энержи Ресурс” компанийн борлуулалт 2014 болон түүнээс өмнөх үетэй харьцуулахад хэд дахин бага хэвээр байна. Эрчим хүчний нүүрсний экспортыг аваад үзвэл 1.9 сая тонноор хэмжигдэж байгаа аж. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс дөрөв дахин өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. Өндөр үнэтэй баяжуулсан нүүрсний экспорт буурсан болон хямд эрчим хүчний нүүрсний экспорт нэмэгдсэнтэй холбоотойгоор экспортын үнийн дүн буурч байгаа юм. БНХАУ-ын Статистикийн товчооны мэдээлснээр Монголоос нийлүүлсэн нүүрсний импортын дундаж үнэ 32 ам.доллар буюу энэ үнийг тооцож эхэлсэн 2011 оноос хойших хамгийн бага үнэд тооцогдож байгаа юм. Ашигт Малтмалын газрын нүүрсний экспортын мэдээ Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газрын мэдээллээс зөрсөн буюу 500 мянган тонноор давсан дүнтэй байна.
Эх сурвалж: Bloombergtv.mn
Сэтгэгдэл ( 3 )
МАНАЙ ҮЕИЙН ХУЛГАЙЧ БИШ, МӨНГӨГҮЙ, ТОЙРОГГҮЙ, ШУДАРГА, НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХ ГЭЭД ДЭВШИЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЦАГААН ЗАЛУУС БИДЭНТЭЙ ЯАРАЛТАЙ НЭГДЭНЭ ҮҮ... МОНГОЛЫГ ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО ХАРИЛЦАХ УТАС:99839951