Шүүхийн шийдвэрийг ойлгохгүй байгаа гэв

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 24

“Centerra Gold” компани Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх ямар үндэслэлээр компанийн Гацууртын орд дахь ашиглалтын тусгай зөвшөөрлийг түр түдгэлзүүлсэн  шалтгааныг  ойлгохгүй байгаа тухай  Bloomberg-т ярьжээ.  Харин Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх компанид шийдвэрээ хүргүүлээгүй гэжээ. Одоогоор тус компани нэмэлт мэдээлэл цуглуулахаар ажиллаж байгаа юм байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн пүрэв гарагт тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан юм. Шүүх хуралд нэхэмжлэгчээр "Ноён уулаа аваръя" хөдөлгөөн, хариуцагчаар Ашигт Малтмалын газар, харин “Centerra Gold Mongolia” компани гуравдагч этгээдээр оролцсон. Шүүх шийдвэрээ долоо хоногийн дараа буюу энэ пүрэв гарагт Ашигт Малтмалын газарт хүргүүлнэ гэж мэдэгдээд байна. Харин Ашигт Малтмалын газар шүүхийн шийдвэрийг давж заалдана гэж мэдэгдээд байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nom(103.229.122.152) 2017 оны 07 сарын 13

YAG ONOHIIG ONOL GENE MEDERCH BAIJ ITGE

0  |  0
Top