Монголын үнэт цаасны бирж ХХК гэх нэгэн компани үүд хаалгаа нээж, хөрөнгийн зах зээл дээрх үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа юм байна. Тус компани нь үнэт цаасны анхдагч болон хоёрдогч арилжааг явуулах бөгөөд яг л Монголын Хөрөнгийн биржтэй нэгэн адил үйл ажиллагааг явуулахаар болсноо олон нийтэд зарлаж байна.
Монголын үнэт цаасны бирж ХХК нь өнгөрсөн оны долдугаар сард Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрлөө авчээ. Одоогоор 10 гаруй брокерийн компанийг нэгтгээд байгаа бөгөөд цаашид хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн брокерийн компаниуд цөөнгүй бий гэнэ. Мөн хоёр ч компани IPO хийлгэхээр тус компанид захиалгаа өгчээ. Монголын үнэт цаасны зах зээл, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхээр Монголын хөрөнгийн биржтэй зэрэгцэн ажиллана гэж тус компанийн менежер өгүүлж байна. Шинээр үүсэн байгуулж буй үнэт цаасны бирж, хөрөнгийн зах зээлийн технологийн шийдлүүдийн талаарх танилцуулга өнөөдөр 14.00 цагаас GB plaza-д болох ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
cvcxv