Өнгөрсөн онд нүүрсний экспортын гол гарц гэх тодотголоо Шивээхүрэнд алдаад байсан Гашуунсухайт боомтын экспорт эргэн сэргэсэн байна. БНХАУ-ын эх сурвалжийн мэдээлснээр энэ сарын 17-нд Гашуунсухайт-Ганцмод боомтоор дамжин өнгөрөх нүүрсний тээврийн автомашины тоо 701-д хүрчээ. Энэ нь боомтын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. Мөн экспортын өдрийн дундаж хэмжээ 60 мянган тоннд хүрсэн аж. Энэ нь БНХАУ-ын хойд бүсийн боомтууд дунд хамгийн өндөр үзүүлэлттэй боомтод тооцогдож байна. Нүүрсний нийлүүлэлт ийнхүү өсөхөд нүүрс экспортлогч компаниуд тээвэр ложистикийн асуудлаа шийдсэн нь голлон нөлөөлсөн аж. Тухайлбал Ганцмод боомт дахь нүүрс дамжин өнгөрөх гарцын тоо хоёр байсныг тав болгон нэмсэн гэж онцолсон байна. Харин нийлүүлэлт талаас өнгөрсөн сараас “Таван Толгой”-ийн Цанхийн зүүн уурхайн олборлолт болон экспорт эргэн сэргээд байгаа нь нөлөөлсөн гэж харж болохоор байгаа юм. Мөн “Энержи Ресурс” компанийн үйл ажиллагаа эргэн сэргээд байгааг Ашигт Малтмалын газрын статистик мэдээлэлд онцолжээ.
Bloombergtv.mn
Сэтгэгдэл ( 3 )
Sayahan ter zamaar yavaad irlee, tsagt 200 Tom teevriin mashin zamd zurj baina. Tegeed bodohod udurt hechneen mashin hileer garch baina, unendee haramsmaar, hamag bayalag maani zugeer garaad l baih uu
shal hudlaa medeelel oruulj bhiimu joohon yumaa medej bichij bgaach 701 hamgiin deed hemjee ch geh shig naadah chine odoriin dundaj ternees ih yavdag bsiin hudlaa yum bichij humuusiig toorogduulj bgaa setguulch nart hariutslaga tootsoj bh heregtei sht
Германд хэвлэгдсэн, Баруунд эрэлттэй байгаа, Амазон (Amazon) -оор 50 US$–аар борлогдож буй ”ОРОС,ХЯТАДЫН ЗАВСРЫН МОНГОЛ УЛС” номонд 2 хөршийн энэ бодлогыг тод өгүүлжээ. Интерном, УИД, Азхурд орос монгол хэлээрх нь их хямд-25 төг байна. Amazon-ы дорхи холбоосоор энэ номын талаарх судлаачидын сэтгэгдлийг үзээрэй. Mongoliya v tiskakh eye sosedey: Surovye ispytaniya i blagopriyatnye vozmozhnosti (Russian Edition): Baasansuren Bayasgalan: 9783659592782: Amazon.com: Books