Валют худалдаалах цэгүүдэд ам.долларын зарах ханш 2002 төгрөг байна. Харин арилжааны банкуудад 2006 төгрөг болж, буурлаа.
Он гарснаас хойш валютын ханш 2044 төгрөг хүртэл өсөөд эргэн буурч байна. Цагаан сарын баяр өндөрлөж иргэд, их хэмжээний худалдан авалт хийх эрэлт хэрэгцээ буурсан. Иймд жил бүрийн гуравдугаар сард ханш аажим буурдаг.
2015 оны эхний таван сарын ханшийн хөдөлгөөн
Мөн энэ жил Оюутолгойн далд уурхайг барих ажил үргэлжилж, эхний ээлжийн санхүүжилтийг тус компани руу шилжүүлсэн нь ханш буурахад нөлөөлж байна.
Сэтгэгдэл ( 0 )