Тариалалт 73 хувьтай үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 31

Энэ онд улсын хэмжээгээр 323 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай, 13.4 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 16.3 мянган га-д тэжээлийн, 25.3 мянган га-д тосны ургамал, нийтдээ 385.2 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн. Тавдугаар сарын 10-ны өдөр улс орон даяар эхэлсэн тариалалт энэ сарын 27–ны байдлаар байдлаар 73.7 хувьтай байгааг Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.

Улсын хэмжээнд одоогоор 249 мянган га-д улаанбуудай, 10.9 мянган га-д үр тарианы төрлийн бусад таримал, 8.1 мянган га-д төмс, 2.9 мянган га-д хүнсний ногоо, 1.9 мянган га-д малын тэжээл, 11 мянган га-д тосны ургамал тариад байгаа ажээ. Эдгээрээс хамгийн өндөр хувьтай нь үр тариа аж. Нийт талбайн 78.2 хувьд үр тариагаа суулгаад байгаа юм. Харин төмс 60.3 хувь, хүнсний ногоо 40.7 хувь, тэжээлийн ургамал 12.0 хувь, тосны ургамал 43.6 хувьтайгаар тариалаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top