4000 гаруй залуус оролцох Ази номхон далайн бүсийн залуучуудын чуулга уулзалт буюу ASPAC 2017 Улаанбаатар хотод зохион байгуулагдахаар болжээ. JCI Монгол байгууллагын үе үеийн захиралууд Дэлхийн JCI байгууллагад санал тавьж сүүлийн таван жилийн турш тодорхой өрсөлдөөн, шалгууруудыг давсаны үр дүнд ASPAC-ийг эх орондоо зохион байгууллах эрхийг авсан байна.
Ирэх жил зохион байгуулагдах тус чуулга уулзалт Улаанбаатар хотод 7 хоног үргэлжлэх юм. Энэ хугацаанд гаднаас орж ирэх мөнгөний урсгал багаар тооцоход 10 гаруй сая доллар байна гэж JCI Монгол байгууллагын 2016 оны Үндэсний Ерөнхийлөгч Б.Наранжаргал мэдээллээ.
Зочидод нэмэлтээр аялал жуулчлал болон “Night Life” үйлчилгээнүүдийг санал болговол Ази номхон далайн бүсийн залуучуудын чуулга уулзалтаас манай улсын эдийн засагт орох үр өгөөж өсөх аж.
Дашрамд дурьдахад идэвхтэй залуу иргэдийн дэлхийд тэргүүлэх сүлжээг бий болгох зорилготой Дэлхийн JCI байгууллага нь 101 жилийн түүхтэй 200 гаруй мянган гишүүнтэй сайн дурын төрийн бус байгууллага юм. Харин JCI Монгол байгууллага 25 жилийн түүхтэй бөгөөд одоогоор 12 салбартай 700 гаруй гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.
А.Чимгээ
Сэтгэгдэл ( 2 )
nerteigeer n bie ee unlegcheer zuuchilval geed bichcheech
night life gedeg n iu ium