НӨАТ-ын буцаан олголтод шаардагдах 5,8 тэрбумыг шийдвэрлэж чадаагүй байна

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 03

Эдийн засгийн нөхцөл байдал туйлын хүнд хэцүү байна. Хаа хаанаа бүсээ чангалж байж энэ хүндрэлийг даван туулна хэмээн ам нээх болгондоо хэлж байсан Ерөнхий сайд ойрын өдрүүдэд  төсөв, санхүүгийн бодит байдлаа ч бодолцож үзэлгүй их хэмжээний бэлэнг мөнгө гаргах шийдвэрийг гаргах боллоо. 

Тухайлбал тэрбээр дөрөвдүгээр сард НӨАТ-ын буцаан олголтыг  тухайн сард багтаан иргэдэд олгох шийдвэрийг гаргаж, Гааль татварын ерөнхий газрын даргад үүрэг болгосон. НӨАТ-ын буцаан олголтод эхний ээлжинд 5.8 тэрбум төгрөг  шаардагдах тооцоо гараад буй. Гэвч уг мөнгөний эх үүсвэр байхгүй тул төсөвт тодотгол хийх шаардлага бий болсон. Энэ дагуу төсвийн тодотгол хийх хуулийн төслийг боловсруулсан ч УИХ-ын чуулган түр хугацаанд буюу зургаадугаар сарын 23 хүртэл завсарлаад байгаа. Тиймээс Засгийн газрын тэргүүний амлаж байсан шиг НӨАТ-ын буцаан олголтоо иргэд ойрын үед авч чадахгүй болж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Saikhanbileg(202.179.10.242) 2016 оны 06 сарын 04

Am ajil ni bainga zurnu uu

0  |  0
Top