Энэ онд улсын хэмжээгээр 322.96 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай, 21.46 мянган га-д үр тарианы төрлийн бусад таримал, 13.4 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 16.3 мянган га-д тэжээлийн, 25.3 мянган га-д тосны ургамал, нийтдээ 385.2 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн.
Хаврын тариалалтын бэлтгэл ажил хангагдаж 05 дугаар сарын 10-наас тариалалт жигдэрсэн. Өнөөдрийн байдлаар 332.2 мянган га-д үр тариа үүнээс 314.5 мянган га-д улаанбуудай, 17.7 мянган га-д бусад таримал, 10.9 мянган га-д төмс, 4.8 мянган га-д хүнсний ногоо, 6.4 мянган га-д малын тэжээл, 28.9 мянган га-д тосны ургамал, нийтдээ 383.3 мянган га-д тариалалт хийж 99.5 хувийн явцтай байна.
Үр тарианы тариалалт 102.9 хувьтай байгаа бол төмс 81.1 хувь, хүнсний ногоо 68.1 хувь, тэжээлийн ургамал 39.7 хувь, тосны ургамлын тариалалт 114.3 хувьтай байна.
Улаанбуудайн төлөвлөсөн тариалалт дууссан. Төмс, хүнсний ногоо, малын тэжээл, тосны ургамлын тариалалт үргэлжилж байгаа бөгөөд 6 дугаар сарын 5-ны дотор тариалж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан 250 аж ахуйн нэгж, иргэнд 8,5 мянган тонн улаанбуудайн үр, 377 аж ахуйн нэгж, иргэнд 1,7 мянган тонн шатахуун, 191 аж ахуйн нэгж, иргэнд 147,7 тонн ургамал хамгааллын бодис, 365 аж ахуйн нэгж иргэнд 7,9 мянган тонн эрдэс бордоог тус тус 10-50 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр зээлээр олгоод байна.
Сэтгэгдэл ( 0 )