Тэмцэх зориггүй эртэй хэзээ ч бүү ханил

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 05
Амьдралын ханиа сонгох гэж буй охид бүсгүйчүүд маань эр хүний гадаад төрх, ажил алба, ар гэр, хөрөнгө мөнгө, авьяас чадварыг харах нь энгийн л үзэгдэл. Ихэнхдээ тэд эрчүүдийн гадаад төрхөнд болж ханилах эсэхээ шийддэг тал бий. Гэвч үнэн хэрэгтээ гадаад төрх харсан, өнгө зүсээр нь болсон гэрлэлт тэгтлээ удаан настай байдаггүй. Харин тухайн хүнийхээ дотоод хүнийг олж харж, түүнийг таньж байж суусан хосууд илүү удаан хугацааны хамтын амьдралыг өнгөрүүлсэн байх жишээтэй. Яагаад гэж үү. Яагаад гэвэл хүний дотоод хүн л амьдралынхаа ноён нурууг удирддаг. Тэр дотор хүн заримдаа гадна хүнээсээ огт өөр нэгэн байх нь ч элбэг. Гаднаа хээнцэр ялдам залуугийн дотор арслан барс, араатан нуугдаж байхыг үгүйсгэх аргагүй учраас л үүнийг бичиж байна.
 
Өөрөө өөртэйгээ тэмцэж чаддаг, дутагдлаа засч чаддаг, өөрийгөө танин мэдсэн хүнтэй гэр бүл болох нь ирээдүйн амьдралын хамгийн чухал хэсэг юм. Тэмцэж чаддаггүй, тэмцэхээс эмээдэг, өөрөө өөрийгөө сорихоос үргэлж эмээдэг эр хэзээ ч амьдралын хань байж чаддаггүй. Харин тэд эмэгтэйгээ шимэгчилж, олоод ирсэн хоолыг нь зүгээр л идэж уудаг тэжээвэр амьтан, эсвэл халамж хайраар үргэлж дутаагч нэгэн байдаг. Тиймээс л тэмцэж чаддаг, амьдралыг сөрөн гарах зоригтой, өөрийнхөө дотоод муу зан чанараа мэддэг, түүнийгээ ялан дийлсэн эртэй гэр бүл болох нь нэгэн насны жаргал юм
 
Монголхатагтай
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top