Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг Засгийн газрын 2014 оны 15 дугаар тогтоолоор 2014 онд , Засгийн газрын 2015 оны 52 дугаартогтоолоор 2015 онд тус тус нэмэгдүүлсний үр дүнд дундаж тэтгэвэр 2012 онд 222,0 мянган төгрөг байсан бол 2015 оны эцэст 362,7 мянган тэтгэвэр авагчийндундаж тэтгэвэр 283,8 мянган төгрөгт хүрсэн билээ.
Тэгвэл 2016-06-01-ний Засгийн газрын хуралдаанаар нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн албан хаасны тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийн хэмжээг 21,0 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 251,0 мянган төгрөгөөр, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 216,0 мянган төгрөг байхаар шийдвэрлэв.
Засгийн газрын шийдвэрийн дагуу 362,7 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлэх бөгөөдэнэхүү арга хэмжээний үр дүнд дундаж тэтгэвэр 306,2 мянган төгрөгт хүрэх юм.
6-р сарын олголтын файл нь банкууд руу илгээгдсэний дараа тэтгэвэр нэмэгдүүлэх шийдвэр гарсан тул 6-р сарын 3-наас буюу өнөөдөр 21000 төгрөгийн нэмгэдэл файлийг арилжааны банкуудад нэмэлтээр илгээж байна.
Энэ нь 6-р сарын 2-нд тэтгэврээ авсан иргэд хуучнаараа буюу нэмэгдэлгүй харин өнөөдрөөөс эхлэн тэтгэврээ авч байгаа иргэд нэмэгдэлтэй тэтгэврээ авна гэсэн үг юм.
Тэтгэврээ нэмэгдэлгүй авсан иргэд энэ сардаа багтаж тэтгэвэрийнхээ нэмэгдлийг авах боломжтой.
Сэтгэгдэл ( 6 )
20myngan togrog onoodor mongo yumuu 1shuudai guril ch awch hurehgui bga bizdee. Ard tumnee denduu doromjloh yumaa. UIH-n gishuudee ta nar oorsdoo 21myngan tugrug awaad delguur ordoo yu awhnuu?tolgoitoi medlegtei uls oron ard tumnee joohon ch gsen boddog bol zuw shiidwer gargaj zuw yum hiigeechee guij bna ERHEM UIH-n GISHUUDEE!!!
Шоу
Ардчилсан нам засаг бариад 3-н триллион төгрөг үрсэн талаар Амаржаргал ярьж байна...Хэр их мөнгө гэдгийг та мэдэх үү? 3.000.000.000.000 төгрөг...Ойлгож байна уу? 1200 ширхэг 2 орцтой 9н давхар байшин. Айл бүрт доод тал нь 50м2. Хамгийн багаар бодоход ийм тооцоо хийж болж байна... Өөрөөр хэлбэл ЦОО шинэ 2 хот барьчих хэмжээний мөнгө! Ийм мөнгөний өчүүхэн хэсгээр одоо байгаа замыг барьж болно. Дээрээс нь тэр олон БОНД, зээл, буцалтгүй тусламж, урт богино хугацааны зээл гээд нэмбэл өчүүхэн эдийн засагтай Монгол улс хөл дээрээ бүрэн босох боломжтой байсан юм шүү! Энэ нэмэлт бол юу ч биш.
Ta nar chaddag ym bol 2 dahin nemchih tegvel An namiig songood ugiil doo erdene ee sahanbalagaa zi naraa
ЭНЭ ТЭТГЭВЭРИЙН НЭМЭГДЭЛ БОЛЖ ЧАДАХГҮЙ ЭЭ ДОЛЛАРЫН БОЛОН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙН ЗӨРӨӨГ ГАРГАХ ТӨДИЙ Л МӨНГӨ ЮМ ШҮҮ ТИЙМ УЧРААС ТЭТГЭВЭР НЭМЭХ АСУУДАЛ БОЛООГҮЙ ГЭЖ ҮЗЭЖ БОЛНО. ТА БҮГДИЙН СОНГОЛТЫГ САРНИУЛАХЫН Л ТУЛД ХИЙЖ БАЙГАА АРГА ТЭГЭЭД Ч ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР ӨӨРЧЛӨГДӨХИЙН ӨМНӨ НЭМСЭН БОЛЖ БАЙГАА ТӨДИЙ АРГА ХЭМЖЭЭ ЦААШАА ЭДИЙН ЗАСГАА ЯАЖ АВЧ ЯВАХ НЬ ТЭР ЗАСГИЙН ХЭРЭГ ГЭЭД ЗӨНД НЬ ХАЯЖ БАЙГАА ХЭРЭГ, ТА БҮГД СОНГОЛТОО Л ЗӨВ ХИЙГЭЭРЭЙ.
Юмны үнэ нэмэгдчлээ шүү дээ. Та бүхэн гараад. Мах сүүний үнэ даруй 20-30% нэмэгдсэн байна. Гэтэл цалин хаанаа ч хүрэхгүй ардчилсан намын лаларууд аа. X(