Урсгал тэнцлийн алдагдал үргэлжлэн буурсаар 2016 оны эхний дөрвөн сард оны эхнээс өссөн дүнгээр ашигтай гарчээ. 2015 оны мөн үед 131.1 сая ам. долларын алдагдалтай гарч байсан урсгал тэнцлийн үзүүлэлт урьдчилсан гүйцэтгэлээр 86.6 сая ам. долларын ашигтай гарсан нь хэд хэдэн дансны алдагдал буурсантай холбоотой байна. Тухайлбал импорт их хэмжээгээр буурч, бараа үйлчилгээний данс ашигтай гарах болсон төдийгүй энэ оны эхний дөрвөн сарын байдлаар барааны дансны ашиг 11 хувиар буюу 57.5 сая ам.доллараар, урсгал шилжүүлэг 167 хувиар буюу 41.7 сая ам.доллараар нэмэгдэж, үйлчилгээний дансны алдагдал 5 хувиар буюу 16.6 сая ам.доллараар, орлогын дансны алдагдал 34 хувиар буюу 101.8 сая ам.доллараар буурсан байна. Энэ удаад хөрөнгө ба санхүүгийн дансны ашиг өндөр хэмжээгээр өсчээ. Хөрөнгө санхүүгийн ба данс 279.3 сая ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны гүйцэтгэлээс 354.2 сая ам.доллараар өссөн эерэг өөрчлөлттэй байгааг Төв банк онцолж байна. Энэ нь эдийн засгийн харьяат аж ахуйн нэгжид орсон гадаадын шууд хөрөнгө оруулалтын өсөлт болон Монгол Улсын Засгийн газрын гадаад зах зээлд гаргасан бондын эх үүсвэртэй холбоотой байна. Монгол Улсад орсон хөрөнгө оруулалт оны эхнээс өссөн дүнгээр 225.4 сая ам.доллар болжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Үнэн бичээрэй дээ