Монгол Улсын авто замын мэдээллийн сан бүрдүүлэх төсөл эцсийн шатандаа ороод байна. 2014 оноос хойш хэрэгжүүлж байгаа энэхүү төслийн үр дүнд улсын чанартай авто замын техникийн үзүүлэлт, дэд бүтэцтэй холбоотой мэдээллийг нарийвчлан гаргаж, сан бүрдүүлж байгаа юм. Монгол Улсын хэмжээнд байгаа нийт авто замын урт 49 мянга 900 км, үүнээс улсын чанартай авто замын урт нь 12 мянга 700 км орчим байгаа ажээ. Азийн Хөгжлийн банкнаас гаргасан мэдээллээр Монгол Улсын хүн амын дийлэнх нь нийслэл хотод төвлөрсөн учраас хатуу хучилттай авто замын сүлжээ нь нийт хүн амын 60 хувьд хүртээмжтэй, дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувийг хамруулдаг хэвээр байна. Цаашид авто замын сүлжээг өргөтгөж, дөрөв дахин нэмэгдүүлэх, 2021 он гэхэд бүхэлд нь хатуу хучилттай болгох зорилтыг Монгол Улсын Засгийн газар дэвшүүлээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )