Хувьцаагаа худалдах иргэдэд өгөх зөвлөгөө

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 13

Засгийн газраас “Эрдэнэс Таван Толгой”-н 332 ширхэг хувьцааг 300,000 төгрөгөөр худалдан авах тухай шийдвэр гаргасан. Иймд та хувьцаагаа зарахыг хүсвэл дараах дэс дарааллаар хүсэлтээ гаргана уу.

Шаардлага:

  • 332 ширхэгээс их хувьцаагатай байх ёстой. Хувьцааныы тоог шалгах: https://net.schcd.mn/registration/
  • Шалгаж үзээд 332 ширхэгээс их хувьцаа байвал та хувьцаагаа зарж болно.
  • 18 нас хүрсэн байх ёстой.
  • Брокер, дилерийн компанид данстай байх шаардлагагүй.
  • Өөрийн үйлчлүүлдэг банкны аль ч салбарт очоод хувьцаагаа худалдах дараах өргөдлийг бөглөнө. Гурван хувь үйлдэнэ.

  •  
  • Өргөдлийн маягтын ард талд өөрийн иргэний үнэмлэхээ сканнердаж хавсаргана.
  • Гурван хувь үйлдсэн өргөдлөө банкинд өгнө.

    АНХААРУУЛГА: Маш олон хүн өргөдөл гаргаж байгаа учраас цаг хожихын тулд өөрөө өргөдлөө 3 хувь хэвлэж гаргаад бөглөн банкинд өгнө үү.
  •  

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэрээчээ Сэрээч(202.9.41.30) 2016 оны 06 сарын 14

Энэ хувьцаа Монголчуудын хувьд эцсийн найдлага байсан юм даа.Арай том харвал таны хувьцаанд эрх баригчид хэдэн тэрбумыг амлаж байгааг олж харах болно.Тэгээд нэг нэгээр нь хэдхэн төгрөгөөр авч байна шүү дээ тэгээд бас сонгуулийн PR гээд бодхоор 1 сумаар 2 туулай агнаж байна л даа

0  |  0
Сэрээчээ Сэрээч(202.9.41.30) 2016 оны 06 сарын 14

Дараа эргүүлээд худалдаж авна гэвэл эндүүрч байна.Хэдхэн төгрөгнөөс зарж байгаа хүмүүс ядуу гэж ойлговол дараа хэт өндөр үнээр л буцааж авах нь бүтэшгүй юм.Тэд нууцаар иддэг байсан бол одоо ил тод хуулийн дагуу идэж байна Тэд хэдэн зуун мянган хувьцаатай болоод эцэст нь хууль зөрчихгүй хулгай хийлгүй тансаг амьдарна гээд бод харин та урд нь ямар байсан тиймээрээ л байсаар байх нь дээ

0  |  0
Сэрээчээ Сэрээч(202.9.41.30) 2016 оны 06 сарын 14

Энэ ард түмэн үнэндээ яг л мал шиг болчижээ.Идэж өмсөхөө л бодхоос биш өөр зүйл бодох сөхөө алгаа.Ямар агуу баялаг дээр сууснаа ил байтал харсаар байтал ойлгохгүй хэний халаасанд орж байгааг үл хамааран түүнээс хүртэж болох хувьцаагаа 1 төгрөгөөр зарж байх юм.Дараа нь хэрэг болвол хэл ам хийгээд босож тэмцээд юм олж долооно гэвэл тэр худлаа.Шоронд хийх байлгүй дээ хууль нь тийм юм чинь

0  |  0
Сэрээчээ Сэрээч(202.9.41.30) 2016 оны 06 сарын 14

Монголчуудыг албаар ядуу амьдруулж байгаад сонгууль дөххөөр ийм л зүйл ярьж хийж эхэлж байна .Тэд Монголын ард түмнийг зүгээр л сүрэг мал мэт санаж ашиглаж ирсэн тиймээрээ ч байсаар байх нь дээ

0  |  0
altantsetseg(203.91.115.46) 2016 оны 06 сарын 13

Yaj shalgah hed bga medeh heregtei bn

0  |  0
Dorjoo(119.40.98.162) 2016 оны 06 сарын 13

Хувьцаа үнэнд орвол эргүүлж худалдаж авах нөхцөлтэй гэж ойлгосон, зөв биз. Засгийн газрын шийдвэрийг яагаад олон нийтэд ил болгохгүй байна.

0  |  0
Altai(202.70.46.212) 2016 оны 06 сарын 13

Huwitsaga hudaldah sonirholgvi bwal yah we.daraa huwitsachgvi mongochgvi hotsroh uu

0  |  0
Top