Улирлын нөлөөллөөр ашиглалтад орох хугацаа ойртсоноор Улаанбаатар хотын шинэ орон сууцны үнэ өмнөх сараас 1.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Харин хуучин орон сууцны үнийн дундаж түвшин тавдугаар сард өмнөх сараас 1.5 хувиар буурсан байгаа нь иргэд хоорондын орон сууц худалдаа үнийн уян хатан нөхцөлтэйгөөр хийгдэж байгааг харуулж байна. “Тэнхлэг зууч” компаниас сар бүр танилцуулдаг Орон сууцны үнийн индексийн судалгаагаар ерөнхий индекс 3.4 хувьтай гарч өмнөх сараас 0.06 хувиар буурсан дүнтэй гарчээ. Өөрөөр хэлбэл ерөнхий индексийн түвшин сүүлийн нэг жилийн дотор 11.4 хувиар буураад байна. Сүүлийн нэг жилээр задлаад харвал шинэ орон сууцны үнэ жилийн хугацаанд 8.1 хувиар буурчээ. Харин хуучин орон сууцны үнэ 13.1 хувиар буурсан байна.
Сэтгэгдэл ( 0 )