Монгол Улсын Борлуулалтын менежерийн индекс сэргэх төлөвтэй байна

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 22

“World Economics” байгууллагаас гаргасан судалгаагаар Монгол Улсын Борлуулалтын менежерийн индекс сэргэх төлөвтэй байна. Бизнесийн орчин тогтворжиж, зах зээлийн өсөлт, борлуулалт зэрэг үзүүлэлт сэргэж байгааг “World Economics”-ээс мэдээллээ. Монгол Улсын эдийн засгийн хямралын үе 28 дахь сар дээрээ үргэлжилж байгаа боловч бизнесийн нөхцөл байдал сэргэж байгаа юм. Үүнээс улбаалан зуны саруудад эерэг өөрчлөлт гарна гэсэн хүлээлт байна. “World Economics”-ийн Борлуулалтын менежерийн индекс Монгол Улсын хувьд тавдугаар сарын байдлаар 36.9 нэгж байсан бол зургадугаар сард 39 нэгж болж нэмэгджээ. Борлуулалтын менежерийн индекс 2013 оны дөрөвдүгээр сараас хойш 2014 оны 12 дугаар сар хүртэл тасралтгүй буурч, 2015 оны эхэн үед бага зэрэг сэргэж эхэлсэн боловч дахин түүнээс хойш буураад байсан юм. Харин 2016 он гарснаас хойш хэдийгээр ерөнхий үзүүлэлт нь тааруухан байгаа боловч сэргэж эхэлсэн нь цаашдын төлвийг өөдрөгөөр харахад хүргэж байна. Бизнесийн орчны индекс болон зах зээлийн өсөлтийн индекс ч мөн адил 2016 он гарснаас хойш өсөх хандлагатай болжээ. “BDSec”, Олон Улсын Валютын Сан зэрэг банк санхүүгийн байгууллагын шинжээчдийн дүгнэлтээр бизнесийн орчин, эдийн засгийн өсөлт сэргэж байгааг “Оюу Толгой”-ийн хөрөнгө оруулалттай холбон тайлбарлаж байна. Ялангуяа “Оюу Толгой”-ийн гүний уурхайн хөрөнгө оруулалт орж ирснээс хойш буюу оны хоёрдугаар хагаст Монгол Улсын эдийн засагт мэдэгдэхүйц эерэг өөрчлөлт харагдана гэсэн хүлээлттэй байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.9.41.188) 2016 оны 06 сарын 22

UILDVERLEL BAIHGUI ULSAD SAIN BORLUULALT BAIGAAD YAH VE

0  |  0
Top