10:00 цагаас Нийслэлийн Тээврийн газар "Нээлттэй өдөрлөг"-ийг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн "Дүнжингарав" салбар
11:00 цагаас ШӨХТГ-ын Хэрэглэгчийн төвд цаг үеийн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.
11:00 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хойно байрлах “Хуульчдын талбай”-д хууль зүйн зөвлөгөө, нотариатын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ.
11:00 цагаас МАХН-аас авилгын асуудлаар онц ноцтой мэдээлэл дэлгэнэ.
11:30 цагаас Элсэлтийн ерөнхий шалгалтын хариу задарсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагаас шалгасан талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс нам, эвсэл үл харгалзан нэр цэвэр, шинэ залуу 60 гаруй нэр дэвшигчдийг зарлаж, тэдгээрийг дэмжиж саналаа өгөхийг нийт сонгогчдод уриалж "Шинэ үеийн дуудлага" ТББ-аас мэдээлэл хийнэ.
12:00 цагаас Хүнс, Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд мал төллөлт, тариалалтын явцын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
12:00 цагаас Монгол Ньюсын байранд сонгуультай холбоотой сенсаци мэдээлэл хийх болно.
Сэтгэгдэл ( 0 )